Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ | News.MN

Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Хамгийн сүүлийн статистикаар нэг сая нэг зуун мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар амиа алджээ. Орос, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй их гүрнүүдэд тахлын аюул нүүрлэсээр. Харин Монгол одоохондоо "дэлхийн диваажин" хэвээр байна. Гэхдээ Монгол айдгаа авдартаа хийсэн гэсэн үг биш.

Хүйтний эрч чангарч, өвөл хаяанд залгасан энэ үед амны хаалт зүүх хүн өдрийн од шиг болжээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, дархлаагаа дэмжихийг сануулсаар байгаа ч анхааруулгыг нь авч үздэг хүн ч байхгүй болсон байна. Худалдаа үйлчилгээний байгууллага, гудамж талбай гээд хаа сайгүй амны хаалт зарж буй худалдан авсан,  зүүсэн хүн алга. Нэг хэсэг амны хаалтны эрэлд гарч, эмийн сангуудыг хоослож явсан айдас өмнө байсаар атал иргэд ийнхүү хэнэггүйтэх болсон нь нэгд, урин дулааны улирал ирсэнтэй холбоотой. Хоёрт, "халдварыг дотооддоо алдаагүй" гээд дээр, дооргүй, хөгшин залуугүй тайвширчихаж.

Гэтэл хилийн гадна, дэлхийн олон улс үхэл, сэхэлтэйгээ тэмцэлдсэн хэвээр. Ковидоос бол олон мянгаараа нэг өдөрт амиа алдаж байна. Энэ тахал, энэ дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй, Монголд халдвар тархахгүй гэсэн баталгаагүй, эрсдэл өндөр хэвээр.

Анх урд хөршид, ковидын халдвар ид дэгдэх үед монголчууд гурил, будаа мах  шөлөө нөөцөлж, дэлгүүрүүдийн лангууг хоослож,  эмийн санд амны хаалт, гар ариутгагч бодис дуусч байсан бол одоо амны хаалт авах хүн байхгүй болсон байна. Иргэд голдуу ханиадны эм, дархлаа дэмжих бэлдмэл  худалдан авах болсныг эмийн санчид хэлж байв.

АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙХ НЬ ХАНИАД ТОМУУГААР ӨВДӨХ ШАЛТГААНЫ НЭГ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын багшийн их сургуулийн замын эсрэг талд байрлах эмийн сангаар орвол ачаалал нь нэг үеэ бодвол бага зэрэг нэмэгдсэн талаар эмийн санч ярилаа.  Иргэд хоолой өвдсөн, халуурсан гэх шалтгаанаар ханиадны эм, дархлаа дэмжих бэлдмэл авч байв. Харин амны хаалт авах хүн эрс буурсан ажээ. Өөрөөр хэлбэл, ковидоос бол ариун цэвэртээ анхаарч явсан монголчууд эргээд бахь, байдагтаа очсон бололтой.

“Мандала” эмийн сангийн эм зүйч М.МӨНХЗУЛ: 

-Амны хаалтны эрэлт, худалдан авалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад маш бага байна. Тиймээс бид нөөцөө ч багасгасан. Өдөрт хамгийн ихдээ 50 ширхэгийг  зарж байна. Өмнө нь 100 ширхэг маск өглөөдөө  дуусдаг байсан шүү дээ. Сүүлийн үед эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор нянгийн гаралтай ханиад их байна. Эмийн сангаар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус байна. Дийлэнх нь хоолой өвдсөн, халуурсан гэх шалтгаанаар жороор ханиадны болон халуун бууруулах эм, дархлаа дэмжих бэлдмэл авч байна. Хүйтний улиралд амны хаалт тогтмол зүүх нь зөвхөн цар тахал бус, амьсгалын замаар дамжих элдэв халдварт өвчнөөс сэргийлнэ. Гэтэл иргэд халдварыг дотоодод алдаагүй гэх шалтгаанаар олон нийтийн газарт амны хаалт зүүхгүй байгаа нь маш буруу хандлага юм. Хүмүүс амны хаалт зүүхээ больсон нь коронавируст халдвараас болгоомжлохоо больсных болов уу. Нөгөө талаас эмийн сангаас эм, бэлдмэл авч байгаа залуусыг харахад амны хаалт хэрэглэж дадаагүй нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлж байна. Эмийн сангаас хүмүүс амны хаалт авахаас илүүтэй ханиад, халуун бууруулах эм авч байна. Гэтэл амны хаалт зүүснээр аливаа халдварт өвчнөөс сэргийлнэ шүү дээ гэлээ.

ДААВУУН АМНЫ ХААЛТ ЗАРАГДАХАА БОЛЬСОН

Эм зүйч Л.ОЧИР-ЭРДЭНЭ: 

-Өдөрт 20 ширхэг амны хаалт зарах нь ихдээ тооцогдож байна. Одоогоор 15 орчим зарагдаад байна. Зарим үед амны хаалт огт зарагддаггүй. Оюутан залуусын тухайд өглөө сургуульдаа орохоос өмнө амны хаалт авдаг. Сургуулиас нь амны хаалт зүүх шаардлага тавьдаг болохоор амны хаалт авдаг байх. Ер нь стандарт амны хаалт хүмүүс их авна. Харин даавуун амны хаалтыг тоохоо больсон. Өмнө нь стандарт нь бүү хэл даавуун амны хаалт ч олддоггүй байхад 1000 ширхэгийг бөөндөж авсан нь одоо ч зарагдаагүй байна.

Дараа нь Багшийн дээдийн ойролцоо байрлах “Барагшун”, “Монос” зэрэг гурав, дөрвөн эмийн сангаар орвол мөн адил амны хаалтны борлуулалт эрс мууджээ. Үнийн хувьд харилцан адилгүй ба 300-5000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Зарим эмийн сангууд амны хаалтыг ширхэглэж бус 50 ширхэгээр нь зарж байгаа юм. Ширхэгээр нь зарж буй эмийн сангуудад амны хаалт 300-800 төгрөгийн үнэтэй байна. Эмийн сангуудад хамгийн ихдээ өдөрт 100 маск зарагддаг байна. Зарим үед огт маск зарагддаггүй аж. Харин ч өдөрт 20 ширхэг борлуулбал ихдээ тооцогдох болжээ. Эм зүйчид нянгийн гаралтай ханиад томуу, халдварт өвчнөөр хүүхдүүдээс илүү залуус өртөмтгий байгааг амны хаалт хэрэглэж дадаагүйтэй холбон тайлбарлаж байв. Эмийн сангаар үйлчлүүлж буй хүмүүсийг ажиглавал 20-40 хүртэлх насныхан. Дийлэнх нь С витамин, ханиадны эм бэлдмэл, хоолойны эм авч байгаа нь түгээмэл байлаа.

Харин гадуур худалдаанд амны хаалт 200-300 төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн амны хаалт 300 төгрөг аж. Худалдаачны хэлснээр амны хаалтны борлуулалт мөн л мууджээ. Хамгийн их борлуулалттай байгаа нь хүүхдийнх бөгөөд амны хаалт зүүх хүн байхгүй болсон нь борлуулалт муудахад нөлөөлжээ.

Манай улс халдварыг дотоодод алдаагүй ч гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 339 тохиолдол батлагдаад буй. Энэ бол аюул биднийг отож буйн нэг том сануулга юм. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт буюу маск хэрэглэх, ахуйн хүрээнд ариутгал тогтмол хийх, хувийн ариун цэврийг сайтар сахих, дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Энэхүү зөвлөгөөг хэр мөрдлөг болгож буй талаар иргэд ийн ярилаа.

             НИЙТЭЭРЭЭ АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ, ХАЙНГА ХАНДАЖ ТАЙВШИРСАН

Иргэн Х.ГАЛДАН: 

-Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг өдөр бүр утсаар болон 11:00 цагийн тогтмол мэдээллээс авдаг. Миний хувьд цар тахлаас ч өмнө амны хаалт тогтмол зүүж дадсан. Амны хаалт зүүх нь бусдыг төдийгүй өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалах хамгийн энгийн арга шүү дээ. Эрс тэс хүйтэн уур амьсгалтай манай орны хувьд амны хаалт зүүх нь ядахдаа л хоолой өвдөхөөс сэргийлдэг. Харин олон нийтийн газар, нийтийн тээвэр, гудамж талбайд хүмүүс амны хаалт зүүхээ больж. Хөл хорионы дэглэм алдагдаж, хүмүүс хэт тайвширсан юм болов уу л гэж бодож байна. Уг нь халдвар гараагүй ч эрсдэлээ тооцож маскаа зүүх хэрэгтэй.

Иргэн Б.ГАНБАЯР: 

-Өдөрт 2-3 удаа содатай усаар хоолойгоо зайл гэсэн зөвлөмжийг эмч мэргэжилтнүүд өгч байна билээ. Энэ бол амьдрал дээр мөрдлөг болгох ёстой зайлшгүй хэрэгтэй зөвлөмж. Нөгөө талаас хүйтний улиралд амны хаалтаа тогтмол зүүж дадах нь чухал. Сүүлийн үед нийтээрээ амны хаалт зүүхгүй тайвширсан байна. Амны хаалт зүүж дадах нь цар тахал биш юм гэхэд амьсгалын замаар дамжих элдэв нянгийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлнэ шүү дээ. Би амны хаалт тогтмол зүүдэг. Гэхдээ хоолны газраас дөнгөж гараад амны хаалтаа зүүж амжаагүй байна. Цайны газарт маск зүүх боломжгүй биз дээ.

Иргэн М.ЭСЭНБЭЙК: 

-Амны хаалт нэг үеэ бодоход элбэг болсон. Ширхэгээр нь авахад үнэтэй 1500 төгрөг. Харин бөөнөөр нь авчихвал илүү хямд байдаг. Хүйтний улиралд амны хаалт  тогтмол зүүдэг ч хэрэглээг нь тохируулах хэрэгтэй. Тогтмол гээд хаана ч зүүнэ гэсэн үг биш. Хүн багатай, гудамж талбайд түр зуур амны хаалтаас татгалзах хэрэгтэй. Амны хаалт байнга зүүх нь нүүрэн дээр батга гарахаас эхлээд амьсгал давчдана, цаашлаад уушгины асуудалтай болох ч юм бил үү. Гэсэн ч халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ үед хүмүүс амны хаалтаа зүүж дадах хэрэгтэй. Халдварыг дотоодод алдаагүй гээд бид тайвширч болохгүй. Хүмүүсийг харахад амны хаалт зүүхээ больсон байна билээ. Энэ бол буруу. Ялангуяа нийтийн тээвэрт зорчиход үнэхээр хүндрэлтэй. Амны хаалтгүй, ханиалгаж найтаах хүмүүс ч их болсон байна. Тиймээс бие биедээ ч бас шаардлага тавих хэрэгтэй.

Иргэн И.НУРАДИЛ: 

-Амны хаалт нэг үеэ бодоход элбэг болсон ч гудамж талбай, нийтийн тээвэрт арван хүн тутмын хоёр, гурав нь  амны хаалттай байна. Монголчууд халдварыг дотоодод алдаагүй гэх шалтгаанаар нийтээрээ амны хаалт зүүхгүй, хайнга загнаж байна. Цар тахлыг ч бас тоохоо больсон юм болов уу.  Халдварын дэгдэлт намжих болоогүй ийм үед бид эрсдэлээ тооцож амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Амны хаалт зүүх нь зөвхөн коронавирус биш бусад амьсгалын замаар дамжих элдэв өвчнөөс өөрийгөө болон бусдыг сэргийлнэ.

Цар тахлын хатуу дэглэмийн үед амны хаалт зүүгээгүй нэгнээ ад үзэж, найтаалгах төдийд сэжиглэдэг байсан бол одоо дэргэд нь хүн ханиалгахад ч тоохгүй царайлах хүн олон болов. Гудамж талбай, олон нийтийн газарт зөрж өнгөрөх 10 хүнээс хоёр нь л амны хаалттай. Нийтийн тээвэрт ч мөн адил маскгүй зорчих нь түгээмэл болжээ.

Амны хаалт зүүгээгүй иргэдээс “Яагаад амны хаалт зүүгээгүй вэ” гэж асуувал дийлэнх нь “Халдварыг дотоодод алдаагүй болохоор амны хаалт зүүх шаардлагагүй” гэсэн тайлбар өгч байв. Зарим нь “Батга гардаг”, “Жирэмсэн болохоор агаар дутагдаж байна”, “Нийтийн тээвэрт халууцдаг, амьсгалах боломжгүй байдаг” гэсэн шалтгаанууд хэлсэн бол  цөөн хүн л “Юу гэсэн үг вэ, амны хаалт зүүлгүй яах вэ” хэмээн хариулсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-10-27 202.179.31.251

Зочин нэрт гамин минь битгий х** танай вирус хар хятад вирус дэлхийг идсээр та нар тамдаа тонил луухаанаа.

Avatar

zochin 2020-10-27 119.40.100.154

prokuror hund amnii haalt zuunuu gehed zandarch bsan ondorjuulsen belen baidal buusan bhad geed aashij bn lee

Avatar

ЗОЧИН 2020-10-27 139.5.216.104

Битгий ай могулууд энэ бол зүгээр нэг муу хамрын шуухтниан аарцаа буцалгаж уугаад адууныхаа махыг чанаж идээд араас нь нэрмэл архиа шар тос орхиж уугаад пээдэлзэж байхад болно.Айл болгонд аарц адууны мах нэрмэл олго өнөөдрөөс эхэлж ддалимдуулаад найрка шаагаад эхэлбээ та нар

Avatar

болор 2020-10-27 88.125.80.192

дэлхий айж л байг монголчууд айхгүй байхад болоо

Avatar

Зочин 2020-10-27 202.21.107.104

Амны хаалтнаасаа салахгүй байгаа. Амны хаалтын буянаар зун намрын тоос шороо шарилжны харшил, улирлын томуу тусахгүй сайхан л байна. Одоо л хүмүүс хувцсаа тохируулж өмсөхгүй ханиадтай харагдаад байна шүү. Маскаа сайн зүүгээрэй.

Avatar

Aagii 2020-10-27 202.55.191.130

tur tumur nudargaa haruulj bugd zuudeg boloh estoi bish uu? ene turiinhun yu hiigeed bna ve?

Avatar

Монгол 2020-10-27 46.114.149.204

Ниргэсэн хойно нь хашгирав гээч болох вий дэ. Ингээд л нөгөө Үхэр зангаа тавихгүй юм да

Avatar

Зочин 2020-10-27 202.55.188.92

Dotroo aldsan shdee, zaluuchuud shinj temdeg ilrehgui yavaad baigaa bolohoos

Avatar

зочин 2020-10-27 66.181.186.212

Одоо л маск зүүдэг цаг шүү монголчууд минээ дулаан ортол дотор гадаа гэлтгүй л зүүх шаардлагатай үр хүүхэд ээж аав эмээ ѳвѳѳ ѳѳрсдийгѳѳ хамгаалж шаардлагатай бол гэртээ ч зүүсэн нь дээр ард иргэд бүгд хамгаалалт сайн байвал олон талаар ашигтай бас хэрэгтэй агаар о2-н дутагдалд орох байдалтай ч тэр агаар хүчилтѳрѳгч нь цэвэр биш болчхоод бна

Avatar

эмч 2020-10-27 103.80.210.229

ХУВИЙН БОЛОН АХУЙН АРИУН ЦЭВРИЙГ САХИХ НЬ КОРОНА ТӨДИЙГҮЙ МАШ ОЛОН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ. ЯДАЖ АМАА ӨГЛӨӨ БҮР САЙН ЗАЙЛАХ, ШҮДЭЭ МАШ САЙН БҮХ ШҮД БУЛАНД ХҮРГЭЖ УГААХ, ГАРЫГ ОЛОН УДАА БОХИРДСОН ГЭЖ ҮЗСЭН ТОХИОЛДОЛ БҮР УГААХ, АЯГА ТАВАГ ХАЛБАГА СЭРЭЭГЭЭ ТУС ТУСД НЬ БАЙЛГАЖ САЙН УГААХ, ЦАГ АГААРЫН БАЙДАЛД ТОХИРУУЛЖ ХУВЦАСЛАХ, ХАЛУУН ХООЛ ЦАЙ УУЖ ИДЭХ, ЭЛДЭВ ЮМ БОДОЖ СТРЕСДЭЛГҮЙ УУЖУУ ТАЙВАН БАЙХ ЗЭРЭГ НЬ ЭНГИЙН ЮМ ШИГ МӨРТЛӨӨ МАШ ЧУХАЛ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ. эЦСИЙН ЭЦЭСТ ЭРҮҮЛ БАЙХ ГЭДЭГ НЬ БИДНИЙ ӨӨРСДИЙН ЮМ

Avatar

Зочин 2020-10-27 202.126.90.82

Шинэ жилийг тэмдэглэхгүй байх ЗГ-н шийдвэрийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-10-27 202.126.89.250

Hen ch tiim shiydver gargaagui bolno. Harin irged uursduu uhamsartai bol yaahaa medeh bailgui

Avatar

Зочин 2020-10-27 192.82.71.166

hosoo bas hunder hudla bu halna hogin bayn hoshuni niitin bairni sairtai hazr baiy nus atatal hsaaj ugnu doo.manai angihan hdla naahig sonsoh geel yariulsar baital suurlde dabrab gedge bolood baji abgaid seten boldinma.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.71.166

hosoo shutis inged zalah buyna ahdaa. manai angihan ohidud nadas bur saldagui ee nadig nogoo buyn altani uurhaain huu ged itgeed arai dendu itguulsen arai demu yumaa hya abtobus suhad.bas nadig manai angii ohin gerte urisan l daa bur itged hetsu. buyna aha aarai joohon dund bayan dur sibi baihgui yu.alt abi geed heduun baji ongi hiisen hoish icheed tis-d ochoogui.tegsen jinhen uurhai ezen huu hureed irsen.odoo yadin bilee buyana ahaa. zasag dargas asuuna.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.71.166

hosoo tis hoid eejde ingey tomorod shibshig bolosn. jajaa egee bi angid aih bayan aimar bayan udahgui alta auhaad saytan bolno geed abaad ahysan. tegsen manai angihan itgeed goy baiga.aab chin hen bilee gesen tsanaeleg uyachin duugin hu geel heled haysan.manai bagsh nad itgeed bur licence guisan geel bod doo.ohiduud bol nugasgui shde.bazar saytani huu geel.ene bazar licenc e chin shargi gobi-d baidag shdee.

Avatar

Зочин 2020-10-27 202.179.26.226

амны хаалт ханиад томуу, сүрьеэгээс хамгаална. Ковид угаасаа орж ирж тархаагүй биз дээ

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo saltga abaad holdochih tegeel boobo salgaad konserba biged idel dee. j****r shde aja lagan shasan shesen. hohine shuu shees gebel.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo asrahin zolbin iim yum yaridinma. hosoo uzeler ingey yarilaa hen yamar hun hdam ahtai iim yum yarihiin. nogoo jiba saltaan chin umhi salta dagulad uhtel bolosn.hure abad 2 sar idsen . gemtelin hure gedeg chin amtai yumaa.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hoso uzler iinhu yaribaa. nadah yarbagar chin ih b**s idsen hune shig yarbaisan lagaan shuu. ene l**** yarbaij suuhad bid amerik turaal bolson.tegeed saltaga maajad talhan der use uuruled idee geel helseen. umhi saltaan uheed buluulsan uhsen bulshaa ideel hebtel dee. bulsh umhiregui bol jingere.yambi amand umhi shese hiiegd ugaal daa. tolgoi der sheese hiisen .

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo bas dahaid uzeler. chi naad hure bitgi dabruulad odor nogoo jingere saltaa hiisen geel shono bolgon orilod. muua srahin zolbindoo im yum hiiy yabaa shdee. uheerin saltaga maajad suujila tegsen nogoo jingere huure mongo tolood bi bobo salgaad shidsen.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo burne 2 hashaani gadaa baaj suugad nohoid zuulgasan teged hend yund honzon boldin.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo uzeler ingey yarisan. nogoo sunjid abgsha bid ehde huchin bolood. teglee nimtsetse nadasa saldagui ee. tegleer tunga bagsha ulaan chulut der abacahd haylaa. tunga saltaan uneher bohiroo baila. tunga jingere jingere geed uheel uhere uhere chi mongo ugul doo. tanai nagihan manai saltaad baasan geel . omoorod baisan anhaa burne ingey yaridag.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo chamaig haanas ch olod aluulna golchgi mini ah gemteld uhsen chi l alsann. hosoo anhaa nudee burne ingey yarilaa uzeler. budaalga gee d heni saltaag doloojino ene salta chinihe bishe. manai saltaa chi heterhi ih saltan dolooson bas amtalsan saltaa baigaz.boobo bazaad idel dee. ene boobo idehgui bol hahuuli bishee.saltaga maajad baiji baji. bi suragladahi umhii jigerin sebtule.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo uzzeelr yaridag ugs. ene hosoo nogoo tunga nohor baahan hudla bayan geed tom baasan. uhsen hure hure ideh boljinu hajud chin yamar hurte saltaa hebteed saltaga maajad suujinu. een hure salta ebgui muuhai jingeree baigaal daa. yasan gele geed iim saltaaga doloo bi umhi baasa id eged helii.chi uhsen hure manad hatay uheinu

Avatar

Зочин 2020-10-27 202.179.25.84

орк авгай хүүхнүүд ердөө ойлгохгүй юм!!!!!!

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosooo hooe huue huure uheere unsen chin boljinuu bi hoolo idemer baiga. yasan hebteirn uhtele uhejinu uhbel az baihgui yu .hebtery iljirsen jingeree uheel dee. uzler gemteld ingey yarisan hodooo tis abgsh shde. iim oyuni homsdol.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.231

hosoo chi oroo salttagaa dolgood shaaa chi oroo bobo maajiad uhee chi oroo shaasaan huree ideed uheell dee ingey hosoo uzeler doormjilosn ene mon biz

Avatar

Зочин 2020-10-27 43.228.129.229

MAN, Tor zagas ni ul oishoogood ehelsen shuu dee.

Avatar

Зочин 2020-10-27 202.126.88.33

Өнөө ОНЦГОЙ БАЙДАЛ майдал нь Нохойн баас болсон байналээ дээ…Гадуур 10 хүн тутмын 1 нь л Масктай арай л дэндүү…Ядаж байхад хотоор нэг зочид буудлуудад өвчтэй өвчгүй хүмүүс тусгаарласан нь айдас жихүүдэс хүрэм…….

Avatar

zochin 2020-10-27 139.5.219.153

УОК анхнаасаа л ажлаа сайн хийгээгүй, одоо ч адилхан. Хүмүүс айсандаа л өөрёдийгөө хамгаалсан болохоос, дээр нь хорио крантин тогтоосон хүйтэн байсан болохоор л гарч байгаагүй болохоос УОК арга хэмжээ авсан зохион байгуулсан юм байхгүй. Зун ч амны хаалт зүүсэн хүн байгаагүй. Хавар дулаараад л тайлсан. 150000 төг торгоно гэсэн хаа байна. Тамхи татахаар торгоно гэсэн хаана бна, шалбааг үсэргэхээр торгоно гэсэн хаана бна. Дандаа худлаа шийдвэр гаргаж ЗГ хэрэгуүүлдэггүй огцордоггүй

Avatar

хүннү 2020-10-27 202.179.27.172

Өчигдөр юу ТВ-гээр гэвээ? Баяр ёслол нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж болно гэв үү? Энэ бол болохгүй шүү. Шинэ жил, Цагаан сарыг тэмдэглэж болохгүй. Үхрийн сүүлэнд хутага гэдэг болох вий. Бид хэт задгай байна. Европын орнуудад дахин хөл хорио тогтоож эхэллээ. Хилээ 6 сар хүртэл хаа хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-27 66.181.164.53

dotroo aldaagui uls amgalan bhaas yahavdee yah gj ingej surjigneed bdag yum be

Avatar

Зочин 2020-10-27 202.21.109.144

Tugal.iin huzuun deh honh … shig bolson. Her changa horiogoor udaan yavsanaas humuus zalhsan bh……..

Avatar

Mgl 2020-10-27 150.129.140.250

Bid ainaa gj bhgui, chingisiin yr sad coronadn gj bhgui

Avatar

Зочин 2020-10-27 103.212.118.212

Шинж тэмдэггүй халдвар тээгчид гудамжаар явж байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь шинжилгээ авахдаа зөвхөн гаднаас орж ирэгсдээс, эмнэлэгт ирж байгаа сэжигтэй хүмүүсээс авч байгаа нь дэндүү цөөхөн тоо байна. Санамсаргүй байдлаар гудамжнаас, залуусаас авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.77.228

Дотроо алдаагүйн хүчээр Монгол шиг амгалан байгаа газар алга даа

Avatar

хүннү 2020-10-27 202.179.27.172

Сарангэрэл сайдын гавьяа шүү.

Avatar

Зочин 2020-10-27 202.179.25.84

халдвар тээгчид байгаа ш дээ

Avatar

Зочин 2020-10-27 203.91.115.54

ОБЕГ, ЭМЯ-ныхан л хариуцлага алдах, гаднаас ирж буй дарга даамлууд, тэдний хүүхдүүдэд тал засч тусгаарлалтаас бултуулах л юм бол энэ иахал Монголд дэлгэрнэ. Өөр тохиолдолд дотроо үүсэхгүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж