Талийгаач охины эгчийн гар болон хавирга нь хугараад бороолжээ | News.MN

Талийгаач охины эгчийн гар болон хавирга нь хугараад бороолжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Талийгаач охины эгчийн гар болон хавирга нь хугараад бороолжээ

Талийгаач охины эгчийн гар болон хавирга нь хугараад бороолжээ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг нэг сарын өмнө /2020.09.20/ гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охины шинжилгээний дүгнэлт эцэслэн гарсан ч холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан есөн настай охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагджээ.

Хэргийн талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад “Талийгаач охины шинжилгээний дүгнэлт эцэслэн гарч, гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон. Талийгаач охиныг мохоо зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан. Цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь холбоотой баримт материалыг танилцуулсан.

Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс хууль ёсны төлөөлөгч томилогдон ажиллаж байна. Бид ээжтэй нь байнгын холбоотой ажиллаж байна. Хэргийг прокурорын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн хариулт өгсөн юм.

Талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, эдгэсэн байсныг тогтоожээ.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад Хэргийг прокурорын байгууллага шалгаж байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэлээ.

Дашрамд дурдахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.

Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлж байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХарамсалтайХарамсалтай
32
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-27 202.9.46.31

ene mongoliiin er emgvi arhidsan buzar hanaj tsaddaggvibshou tsengeenes bolj bgaan er emgvi arhind tolgoigo medvlsen deeeresj baliar zawhai uhamsargvi doroi erchvvdeer duuren niigem tegchihed gadaadtai suusan hvvhnvvde vzehgvi ted narin daind hvreeed ehneree tsetseglvvked awaad ywah er huruu daram tsoohon hudlaa ys judag erin hiimori yrisan bvlt vsersen arhichid er byaraa ehner hvvhedde gargasan holdvvv nowshudaar duursen niigem arichaagvi nowshnuud

Avatar

Зочин 2020-10-27 139.5.219.162

Uneheer aimshigtai. Manai ohinii angid l gehed barag tal huuhed ni aavgui gej baigaa. Ger bul salalt bol uneheer ih baina. Eej nar maani uursduu songoltoo zuv hiih heregtei bna. Ur huuhdee hamgaalmaar bna. Gantsaaraa huuhed usguhud hetsuu bna gej eldev taarsan hunteigee neg gert ormoorgui bna.

Avatar

BAT 2020-10-27 174.221.11.27

Ahuin arhidald hychirhiel allaga hulgai banzaldalt ger byl salalt heryyl uruul hezeech tasrahgyi

Avatar

Зочин 2020-10-27 202.55.188.92

Huuhed tamalsan etseg ehchuudiig erhiig hasch nuhun urjhuig ni turuus albadan zohitsuulalt hiideg baih, gargasan huuhdiig ni tur asarch hamgaaldag boloh heregtei. Tegehgui bol iimerhuu orkuud hiree medehgui zulzagalaad, uursud shigee hun hoguudiig tsuvuulaad l baihaar mongol hugjduggui baihgui yu. Mongold hun hoguud hereggui bolovsroltoi uhamsartai yos surtahuuntai irged heregtei

Avatar

Zolboo 2020-10-27 83.185.46.146

Ene buhend eej ni buruutai.Ur huuhdee im baidald bailgaj baidag erguu g****!!!!! Hervee eej ni huuhdee sain haraad haa taaraldsan baliar arhichintai suugaagui bsn bol iim um bolohgui bsn!!! Nas bie guitssen hun baij hund deerelhuuleed l suugaad nemj huuhed gargaad bdg! Uurt ni jargaltai bsn bolood l huuhed hargaad baliar umaa umuuruud baij bga shde!!!!

Avatar

Зочин 2020-10-27 98.227.174.149

манай нийгэм яг ийм, хүн алсан хүн нь байсаар байхад ээж нь буруутай гэх, айл хөршийнх нь ч буруутай тэгвэл

Avatar

Zochin 2020-10-27 109.192.98.28

Tsever eejiin buruuu, egch ni bas gar huluu hugaluulj l bsan bb ste , uhsenee hiiged ter yaragching haraad dahin dahin jiremseled suuj bdagin baliar huuhed zovooson yaragchinguudZochin

Avatar

Зочин 2020-10-27 202.9.46.64

Ийм юмыг шууд буудвал дэндүү хөнгөн шийтгэл болно. 25 жил өгчихөөд өдөр бүр яргалж байгаад аажмаар алвал таарна.

Avatar

Зочин 2020-10-27 66.181.185.148

дэмжинэ

Avatar

Зочин 2020-10-27 202.131.225.197

buudaach esvel bi buudaad ugie

Avatar

mgl 2020-10-27 202.179.11.230

Yostoi araatnaas dor amitan yum aa. Iim hun hed baigaa bol? Hichneen huuhed ingej zovj baigaa bol? Eejid ni yal ug.

Avatar

zz 2020-10-27 103.57.94.203

zerlegiig uuriigni tm bolgooch,,2 hvvhdiin gedes yas nyatsaldag araatang il tod haruulaachee..odoo dald nuugdmal hvchirhiilegchded haruulah heregtei…medegdej bgaanil ene hed bgaashvv..

Avatar

Зочин 2020-10-27 66.181.161.91

Tiim shvv shuud zuragt niitlel tawih heregt

Avatar

zochin 2020-10-27 203.91.115.253

Суурь өвчтэй юмуу хордлогод орсон хүүхдийг зодсон байна, үхэл зодуураас болоогүй гэсэн дүгнэлт гарах вий дээ

Avatar

Зочин 2020-10-27 202.179.21.198

Мал минь зодуулсанаас болоод гэдэсний агууламж хэвлийн тараад үүнээсээ хордож нас барсан гэж байна.

Avatar

Зочин 2020-10-27 43.228.129.229

Buudaach ee

Avatar

Od 2020-10-27 124.158.67.129

Chadaj baival hamaa yu bnaa. Ulsiin Ih Hurliin
gishuun Ajnujing Ehiin aldar odon avahad ni neg hun bayr hurgehiin orond olon hunii huuhed toruuleed odon avch bn gesen baisan.

Avatar

хариуцлага 2020-10-27 139.5.219.191

Эх нь бас буруутай, хажууд чинь тийм хүн араатан байхад, тэрний хажууд нялх хүүхдүүдийг алаад хядаад байж байхад хуулийн байгууллагад хэлээд үтэр түргэн салах хэрэгтэй байсан байх….

Avatar

с 2020-10-27 64.119.16.184

эмэгтэй хүн хайрлуулах ёстой гэсэн ойлголттой, юу билээ услаад байвал ургаад байна ч билүү тэнэг үг шэйрлээд, эргүүтээд байхаар чинь яаж хүн шиг амьдрах юм бэ. Үхэн хатан нэг юмтай сууна гэдэг тэнэг бодлоосоо салаач охидууд, хүүхнүүд ээ. Ямар ч үед өөрийгөө аваад явчих ухаантай, чадалтай бай. Хар нялхаараа хүнтэй сууна гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Азийн бусад улсууд ч хүнтэй суух нас нь хойшлоод залуучууд өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарал тавьж байхад манайх б**с бөөрөө түрүүлж хөгжүүлэх хэрэгг

Avatar

Зочин 2020-10-27 202.131.226.38

yag unen

Avatar

с 2020-10-27 64.119.16.184

Хүмүүсийн сэтгэхүйг үндсээр нь өөрчлөхгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй ээ. Эмэгтэйчүүд заавал хүнтэй сууна, хүүхэд гаргах ёстой гээд хар нялхааараа өөрөө хүн болоогүй байж хүүхэд цувуулаад, өөрөө төлөвшөөгүй, нөгөө хар юм нь бас хүн болоогүй, тэгээд юу ч болоогүй салж нийлээд дараагийн хар юмтай нийлж дахиж хүүхэд гаргаад гээд чөтгөрийн тойрогт орчихсон. Хувь хүн өөрөө биеэ авч явах тухай наад захын ойлголт байхгүй, нэг юмтай суугаад тэжээлгэх ёстой гэсэн ойлголттой, бас хажуугаар нь эмэгтэй хү

Avatar

BOLD 2020-10-27 192.82.69.34

naad arhitai avilgatai niigem chini iim humuus turuuleed bna gej oilgo za;

Avatar

Зочин 2020-10-27 192.82.77.228

Архидалт, гэр бүл салалт багасаагүй цагт хүчирхийлэл, гэмт хэрэг хэзээ ч багасахгүй. Гаднаас нь хичнээн хүмүүс оролцоод ч нэмэр бага

Avatar

Зочин 2020-10-27 139.5.219.156

н**ш ГЭДЭСРҮҮ НЬ ӨШИГЛӨӨ БИЗ. ЭХ НЬ ГОМДОЛГҮЙ ГЭЭД ХУЦААД БАЙЛУУ. ХАРИУЦЛАГА БАС ҮҮРХЭЛ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД ГЭР БҮЛ САЛАЛТ УТГАА АЛДСАН. 3 4 ЭЦГИЙН ХҮҮХЭД ГАРГАСАН МАЛ ХҮҮХНҮҮД ЗӨНДӨӨ. БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГ ХҮМҮҮС НИЙГЭМД ХУРДАН ҮРЖИЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж