Улсын Онцгой комисс (УОК) өчигдөр (2020.10.26) хуралдаж, ирэх арваннэгдүгээр сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцуулсан билээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх сард нийт арван удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан нислэгийг БНСУ руу үйлдэнэ. Европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт рүү нэг удаа нислэг үйлдэнэ.
Япон улсад оршин суух зөвшөөрлөө авсан иргэдийг шат дараатай хүргэх зорилгоор Токио хот руу хоёр удаа, Казахстан улсад байгаа иргэдийг эх оронд нь авчрахаар нэг удаа нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан. Өнгөрсөн хугацаанд 98 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 19.519 иргэнийг эх оронд нь авчирсан" гэлээ.
Хил хаагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс 26.100 иргэнийг авто болон агаарын замаар эх оронд нь авчраад байгаа юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ