Баянзүрх дүүргийн XII хороо, Баруун Жанжны дугаар тоотод зодоон болоод байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 115 дугаар чиглэлийнхэн хэргийн газарт очжээ. Хэргийг шалгахад 53 настай Б согтуурсан үедээ хашаанд машин засч байсан Чингэлтэй дүүргийн харьяат Н-тэй маргалдан, заазуураар зүүн гарын гурван хурууг цавчиж, шөрмөсийг тасалсан байсан гэнэ. Хохирогчийг эмнэлэгт хүргэн танхайрагсан этгээдийг харъяа дүүргийн цагдгаагийн хэлтэс шалгаж байна.
Н.Түвшин