Г.Эрдэнэбат, Б.Хурц нар маргааш давж заалдана | News.MN

Г.Эрдэнэбат, Б.Хурц нар маргааш давж заалдана

Г.Эрдэнэбат, Б.Хурц нар маргааш давж заалдана

Г.Эрдэнэбат, Б.Хурц нар маргааш давж заалдана

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш (2020.10. 28) 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28-нд товлосон нь энэ юм. 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. 

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-27 202.9.46.216

Алуурчдыг илрүүлсэн мундаг тагнуулчдыг суллах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-27 64.119.20.195

Хүнийгяргалж тамлачихаад давж заалдахдаа ичихгүй байна уу ЧИ

Avatar

Зочин 2020-10-27 66.181.161.34

Хүн алсан алуурчид давж байхад яагаад болохгүй гэж.Захиалгат хэлмэгдүүлэлт хийчихээд.

Avatar

Зочин 2020-10-27 192.82.64.153

Одоо ч гарна биз дээ харин нөгөө Содномдаржаа Чимгээ нар яасан бэ эрүүдсэн бичлэг байгаа юу байгаа ёстой сонин ТӨР ШҮҮХ ЮМаа

Avatar

Зочин 2020-10-27 192.82.69.34

hamgaalagchtai hulgaach baidag l yum bna

Avatar

Зочин 2020-10-27 103.212.119.132

Энэ хурц гэгч цуст яргачинд давж заалдах эрх бий юү.

Avatar

Зочин 2020-10-27 66.181.161.34

Энэ хүнийг хүн яргалж бгааг чи харсан юм уу,муу хөлсний хулгайч аа

Avatar

Зочин 2020-10-27 83.20.231.208

Hurc manai hun bish daivar buteegdehuun yaz manai baiguullagad orson boldoo za tegeed general bolson odoo tsolyn huraa generl hun shorond suudaggui hulgaich suudag

Avatar

Одонбаатар 2020-10-27 202.9.40.141

Б.Хурц ТЕГ дарга байхдаа одоогийн Тагнуулын дарга П.Одонбаатарыг ямар шалтгааны улмаас хөөж явуулж байв.

Avatar

Зочин 2020-10-27 66.181.161.34

Нямдоржийн захиалгаар Баатар генералыг яллуулах ажилыг гардан биелүүлсэн.Одоо Нямдоржоос шагналаа хүртсэн нь энэ юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж