Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлсэн.
Үүний дагуу МАН-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2020.10.26/ хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хоёр орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохоор болжээ.
Холбоотой мэдээ