Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр гараагүй

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр гараагүй

Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр гараагүй

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.10.26/ хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон. Засгийн газар Лхагва гаригт хуралдаж, энэхүү шийдвэрийг баталгаажуулах юм.

Олон нийтийн сүлжээгээр Улсын онцгой комиссын хуралдаанаас албан байгууллага, аж ахуй нэгжүүд болон шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл гарсныг Шадар сайд Ч.Содбаатар онцоллоо. Тэрбээр "Шинэ жил тэмдэглэх асуудлаар өнөөдөр УОК хуралдаагүй шүү. Энэ асуудлыг аймаг, нийслэлийн удирдлагууд шийдэх бөгөөд аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна" гэдгийг тодотголоо.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж