ОХУ-ын хилийн 29 боомт цахим виз олгоно | News.MN

ОХУ-ын хилийн 29 боомт цахим виз олгоно

ОХУ-ын хилийн 29 боомт цахим виз олгоно

ОХУ-ын хилийн 29 боомт цахим виз олгоно

ОХУ-ын хилийн 29 боомтод цахим виз олгох шийдвэрт Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурлаа.

Эдгээр 29 боомтод олон улсын онгоцны буудал бүхий Белгород, Волгоград, Екатеринбург, Казань, Краснодар, Красноярск, Москва, Нижный Новгород, Новосибирск, Ростов-на-Дону, Самара, Санкт-Петербург, усан замын боомттой Санкт-Петербург, Владивосток, Приморийн хязгаарын Зарубино, автозамын боомттой Калининград мужийн Багратионовск, Гусев, Мамоново, Гжехотки, Гроново, Морское, Советск, Псков мужийн Убылинка, Ленинград мужийн Ивангород хотууд юм.

Эдгээр боомтод цахим виз олгоход шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулсан байна.

ОХУ цахим визний туршилтыг 2017 оноос хийж эхэлсэн бөгөөд ингэхдээ Алс Дорнодын, Санкт-Петербургийн, мөн Ленинград болон Калининград мужийн хэд хэдэн боомтод хэрэгжүүлж байсан юм. Ингэхдээ эдгээр боомтоор нэвтэрч, цахим виз авсан гадаадын иргэн эдгээр мужийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож байв.

Харин одоо шинээр батлагдсан 29 боомтоор нэвтэрч цахим виз авсан гадаадын иргэн ОХУ-ын нутаг дэвсгэрийн хаана ч аялах боломжтой болж байна. Мөн өмнө нь цахим визтэй гадаадын иргэн ОХУ-д найм хүртэл хоног зорчих эрхтэй байсан бол одоо 16 хоног зорчих эрхтэй болгон сунгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж