Оросын онгоцны буудлууд ханиадаар "Covid-19"-ийг таних технологи нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Оросын онгоцны буудлууд ханиадаар "Covid-19"-ийг таних технологи нэвтрүүлнэ

Оросын онгоцны буудлууд ханиадаар "Covid-19"-ийг таних технологи нэвтрүүлнэ

Хилээр нэвтэрч байгаа хүнийг ханиадаар нь "Covid-19"-өөр өвчилсөн эсэхийг тодорхойлох төхөөрөмжийг ОХУ-ын олон улсын онгоцны буудлуудад суурилуулах тухай яригдаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тоон технологийн хөгжил хариуцсан бие төлөөлөгч Дмитрий Песков Москва хотноо нээгдсэн "Открытые инновации" форум дээр хэллээ.

Түүний хэлснээр, Үндэсний технологийн санаачилга компанийн эрдэмтэд боловсруулж бүтээсэн энэхүү төхөөрөмж цаг үедээ нийцсэн инновац болж байгаа ажээ. "Хүн ханиах үед гарч буй хоолойн өнгөөр жирийн ханиад уу, "Covid" уу гэдгийг тодорхойлох юм. Энэ нь "Covid"-19-ийг эрт үед нь илрүүлэх боломж олгоно гэж бид үзэж байна" хэмээн Дмитрий Песков хэллээ.

Оросоос гадна Швейцарийн нэг компани мөн ижил шийдэл бүхий төсөл туршиж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж