ОХУ-ын Төв Банк бодлогын хүүгээ 4,25% дээр хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Төв Банк бодлогын хүүгээ 4,25% дээр хэвээр үлдээв

ОХУ-ын Төв Банк бодлогын хүүгээ 4,25% дээр хэвээр үлдээв

ОХУ-ын Төв банкны Захирлуудын зөвлөл аравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг одоо байгаа 4,25% дээр хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Одоо байгаа эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинжилж, дүгнэсний үндсэн дээр бодлогын хүүг ойрын үед дахин бууруулах алхам хийж магадгүйг Захирлуудын зөвлөл онцолсон байна.

Төв Банк энэ есдүгээр сард одоо байгаа 4,25%-ийг хэвээр үлдээсэн юм. Харин цар тахал эхэлсэн гуравдугаар сард 6% болгон бууруулсан.

Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж, хил удаан хугацаанд хаалттай байгаа, мөн Оросын экспортын гол бүтээгдэхүүн нефтийн үнэ унаж байгаа зэргээс шалтгаалан ОХУ-ын ДНБ-ий хэмжээ энэ жил буурах магадлалтай бөгөөд энэ нь 2015 оноос хойших анхны бууралт болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж