ИУ Ливид 17 хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

ИУ Ливид 17 хүнийг хөнөөжээ

 

“Исламын улс” бүлэглэлийн дайчид Ливийн баруун хэсгийн Сабратха хотод аюулгүй албаны 11 хүнийг цаазалжээ. Мөн өнгөрсөн шөнө болсон тулааны үеэр зургаан хүн амь үрэгдсэн болохыг орон нутгийн албаныхан мэдээлэв.  

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт АНУ Ливийн Сабратха хот дахь “Исламын улс” бүлэглэлийн сургалтын баазад агаараас цохилт өгснөөр 50 зэвсэгт дайчныг устгасан аж. Энэ нь АНУ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Ливид агаарын цохилт хийсэн хоёр дахь удаагийнх байв.

 

Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэл Ливид хүрээгээ тэлэхээр хичээж байна. Лидер Муаммар Каддафийг суудлаас зайлуулснаас хойш Ливид тогтвортой байдал эргэн тогтож чадаагүй юм. Ливийн улс төрийн хүчнүүдийн хоорондох зөрчил тэмцэл “Исламын улс” бүлэглэлийн хувьд завшаан болж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж