МАН: Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ томилохгүй | News.MN

МАН: Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ томилохгүй

МАН: Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ томилохгүй

МАН: Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ томилохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.10.26/-ийн хурлаар  үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхний хаалттай хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор зарим аймгийн иргэдийн төлөөлөгчдийг эгүүлэн татах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Энэ асуудлаар бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Иймд хууль шүүхийн байгууллага сонгуулийн дүн гарсан асуудалд хэт хутгалдаж байгааг бүлэг дээр авч үзсэн байна.

Хоёрт, Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцжээ. УИХ-д Шүүхийн тухай хоёр хууль өргөн мэдүүлээд буй. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсныг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ дээр уг хуулийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч уг төслийг байнгын хороон дээр хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан. Эдгээр хуулийг төслийг яах вэ гэдгийг өнөөдрийн бүлгийн хурлаар ярьсан" гэв.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг илүү өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явах учраас шүүх болон шүүхийн зохион байгуулалтын асуудлыг хуулиар нэг мөр болгох шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг ирэх арваннэгдүгээр сардаа багтаан батлах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан гурван хууль Засгийн газрын хуультай концепцын хувьд нийцэхгүй байгаа учраас нэгтгэх боломжгүй учраас хууль санаачлагчдад буцаах нь зүйтэй гэж бүлэг үзсэн.

2019 оны эхээр баталсан хуулийн хүрээнд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг болсон. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан байна. Уг хуулийг Шүүхийн тухай хуультай хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн" гэсэн юм.


Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа.

-УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдсан гэх мэдээлэл байна. Бүлгийн хурлын эхний асуудал хаалттай байсан. Энэ талаар бүлэг авч хэлэлцсэн үү?

-Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хаалттай ярилцсан. Сонгуулийн дараа МАН олонх болсон хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засч байна гэдэг асуудлын талаар ярьсан. Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан зэрэг хэд хэдэн аймагт ийм асуудал гарсан. Баянхонгор аймагт гэхэд ИТХ-ыг 11.00 цагт зарласан атал 09.00 цагт гурван төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудлыг ярьсан байх жишээний. Хууль шүүхийн байгууллага сонгуулийн дүн гарсан асуудалд хэт хутгалдаж байгааг бүлэг дээр ярьсан. УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ-д ирээгүй. Нэгэнт УИХ-д ирээгүй асуудлыг ярихгүй шүү дээ. Харин ИТХ-ын төлөөлөгчийн хувьд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь буруу. Хууль шүүхийн байгууллага шалгаагүй байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа нь буруу.

-Нэр бүхий хуульчид 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон байна?

-Намын бүлэг есдүгээр сарын сүүлээр 2021 оны улсын төсвийг хэлэлцсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын тэгж бус байдал бол зөвхөн ирэх оны асуудал биш. 2019, 2020  оны төсвүүд дээр ийм асуудал гарсан. Үүнээс болоод үргэлжлээд байгаа юм. Зарим аймагт 2018, 2019 оны төсвүүд өндөр тавигдсан. Үнийн дүн нь өндөр байгаа ч санхүүжиж байгаа дүн нь 2020, 2021 онуудад үргэлжилнэ.  2021 оны тухайд хөрөнгө оруулалтын асуудал маш бага.  2021 онд улсын хэмжээнд 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л байгаа. Энэ талаар ч бид бүлэг дээр ярилцсан.

-Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалт хэтэрхий бага тавигдсан гэдэг асуудлаар Ерөнхий сайдад хандана гэж байсан. Энэ талаар бүлэг дээр байр сууриа илэрхийлсэн үү?

-Нийслэл төсөв төвлөрүүлдэг субьект. Нийслэлийн тухайд хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй  нийслэлийн орлогын төвлөрөлт өндөр байна, үүнийг багасгаж өгөөч гэдэг асуудлыг нийслэлээр сонгогдсон гишүүд ярьж байгаа. Төсвийн байнгын хорооны дарга ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

– Нөхөн сонгуулийг ирэх жил явуулах нь тухайн тойргийн төлөөллийн асуудал хөндөгдөхгүй юу?
Бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. Хуулийн зохицуулалт нь тодорхой бий. Зургадугаар сарын эхний болон аравдугаар сарын эхний хагаст л нөхөн сонгууль явуулах хуулийн заалттай.

-АН-ын бүлэг “Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх” хуулийн төсөл өргөн барихаар болсон. Ингэхийн тулд жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ нь хэр боломжтой гэж Х.Булгантуяа гишүүн үзэж байна вэ?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг арилгах талаар тусгасан. Өнгөрсөн гурван жилд бид гурван удаа тэтгэврийг нэмэгдүүлсэн. Тэтгэврийн шинэчлэлийг удахгүй салбар яамнаас нь оруулж ирнэ. 2021 онд эдийн засгийн өсөлт гайгүй харагдаж байгаа боловч амаргүй хэвээр байна. Төсөвт хамгийн том шинэчлэлийг эрүүл мэндийн салбарт хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол Иргэн 2020-10-26 103.229.120.26

ТЭГЭЭД "МАН"-ийн ОЛИГАРХИ БЛЭГЛЭЛ ТОМИЛОХ УУ… ЭНХБАЯР ГЭХ БАОАЙ ЮМ ЮМ РУУ ХОШУУ ДҮРЭХ НЬ НЭГ Л МУУ ЁР ДОО… АНХААР…!!!

Avatar

eh oronch 2020-10-26 66.181.176.45

Hamgiin gol ni MAN iinhan huulia sahij,huulia bieluulj ajillaach bas bitgii uursudduu zoriulj huuli shinchilj batlaad baigaach ene uls oron chini baidag l neg ulbiisun uls bolj duuslaa

Avatar

Зочин 2020-10-26 66.181.187.252

ӨМД ГУТЛЫН ХУЛГАЙЧИД ӨӨРСӨДДӨӨ ХУУЛИЙГ ТААРУУЛАХ ГЭЖ БАЙНА !

Avatar

Зочин 2020-10-26 98.33.93.32

Зөв зөв. Тэр пяхлуугийн гараас шүүхээ салгаж ав. Дараа нь хоёр хүзүүгүй тарвагыг шудрага шүүхээрээ шүүж шоронд хий

Avatar

Зочин 2020-10-26 202.179.27.211

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмнөх парламент өөрчлөл оруулж ҮАБЗ гэгч 3 этгээд ажлаас нь халдаг болгосон. Үүнийг хүчингүй болгож ардчилсан зарчимд нийцүүлж шүүгчдийг улс төрчдөөс хараат бусаар ажиллах нөхцлийг хангах хэрэгтэй.

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

х****а, тэгээд МАН нам дотроо хувалдаан хийж байгаад томилох болж байна уу оорк пuздаакуудаа

Avatar

Зочин 2020-10-26 124.158.98.28

Хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ томилохгүй байж чадвал МАН -ын нэр хүнд суга өснө. МАН -ынханд баяр хүргэе. Хамгийн гол нь шударга ёс, ардчилал бол Монголын хамгийн үнэт зүйл гэдгээ ухаарна гэдэгт иргэд итгэж байна. МАН энэ
хуулиа зоригтой батлах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-10-26 122.201.22.139

Мангас бүтээснээ хожуу ч гэсэн ойлгосонд баяр хүргэе, гэвч оройтсон байх вий, цаад жонхуу чинь улайраад юу ч хийж мэднэ

Avatar

архи нь гараагүй оркнууд 2020-10-26 192.82.78.232

архи нь гараагүй оркнууд

Avatar

Зочин 2020-10-26 202.9.46.1

Зөв. Жонхуу бүр хаан юм шиг аашилдаг болсон.

Avatar

Altantsetseg 2020-10-26 202.131.238.158

Жонхуу шүүхийг мэдэх шаардлагагүй даварсан п***а байна

Avatar

Зочин 2020-10-26 192.82.74.227

Сонгууль дууссан одоо буцаагаад хэвэнд нь оруул даа,их л тоглож байна даа

Avatar

САНАЛ 2020-10-26 202.180.218.132

Нөхөн сонгуулийн хуулийн хугацааг өөрчлөх хууль санаачлах нь та нарын эрх үүрэг шүү. Энэ хуулийн хугацаа дэндүү хол бгааг амьдрал дээр харуулж бгаа шүү.Үгүй бол дараагийн олон санал авсан хүнийг шууд тангараг өргүүлэх нь цаг хугацаа болон зардал хөрөнгийн хувьд чхэмнэлттэй юмдаа

Avatar

Зочин 2020-10-26 192.82.76.3

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн шинэчлэлийн багц хуулийг ерөнхийлөгч бус, харин Хуульзүй, дотоод хэргийн яамнаас санаачлах ёстой юм. Энэ нь аргазүйн хувьд ч зөв зүйтэй. Сонгогчийн сонгох, сонгогдох эрхэд хууль, шүүхийн байгууллага эрээ цээргүйгээр хутгалдан оролцох боллоо. Үүнийг таслан бзогсоож, шийдвэр гаргасан шүүхчдыг шалгаж, хариуцлага тооцох ёстой болов уу. ҮАБЗ шүүхчдийг томилодгийг болиулахыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-10-26 202.21.100.210

Хамтраад М.Энхболдыг унагаасан одоо хорвоод 1 нар байдаг зарчимаар Х.Баттулга У.Хүрэлсүх үлдлээ ард нь ерөнхий сайдын суудал гээд дээрээс доошоо унах олон бялуунуудын байгаа тул МАН шулуухан дайралт хийнэ дээ

Avatar

Зочин 2020-10-26 202.126.89.113

МАН дайралт хийх нь зөв гэж үзэж байна.

Avatar

Ичээч та нар 2020-10-26 59.153.115.49

Өөрсдөө л ийм булай болгоо биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж