Израилийн төрийн өмчийн Биологийн судалгааны институт нь эрдэмтдийнхээ гаргасан коронавирусийн эсрэг вакциныг ирэх долоо хоногоос эхлэн хүн дээр туршихаар болжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 80 хүн дээр коронавирусийн эсрэг вакциныг тарьж турших аж. Улмаар ирэх арванхоёрдугаар сард хоёрдугаар шатны туршилтад 960 хүнийг хамруулж, дөрөв эсвэл тавдугаар сард эцсийн шатанд 30 мянган хүн дээр турших гэнэ.
Тус институтийн захирал, эмч Шмуэл Шапира хэлэхдээ “Би эрдэмтдийнхээ чадвар болон үр дүнтэй, аюулгүй вакцин гарган авч чадна гэдэгт итгэж байна” хэмээжээ. Израил нь коронавирусийн эсрэг вакциныг амжилттай гарган авснаар 15 сая хүн тун үйлдвэрлэж, хөрш болон холбоотон орнуудад нийлүүлэх боломжтой гэж тэрбээр мэдэгджээ. Тус улсад коронавирусийн халдвараар 300 мянган хүн өвчилж, 2400 хүн нас барсан байна.
Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг 40 гаруй вакцины туршилт үргэлжилж байгааг ДЭМБ мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ