Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

Дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Цогт болон талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт Шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон.

Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн  хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол
шүүх бүрэлдэхүүн ийнхүү эцсийн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм. Гэсэн ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж оногдсон ялын хэмжээнээс хоёр жилийг хөнгөлүүлээд байгаа юм. Тэгвэл Г.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон. Тэрээр одоог хүртэл хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-25 112.72.12.6

Номин гуай ийм мэдээ бичиж суухдаа ичээч. Өөр хийх ажил алга уу. Гавъяа байгуулчихсан хүн бишдээ юу нь сонин байна аа.

Зочин 2016-02-25 43.242.243.227

Алуурчин нөхөр нь амьд гарахгүй байхөөөөө. Гянданд уушиггүй болж, дараа нь чанга дэглэмийн 19 жилд амьтан болж дуусна. Иймэрхүү маягаар алаагүй ч гэсэн үхэхийн наагуур болгосон шулам чөтгөрүүд зөндөө бий. Нөгөө 3 хүүхдээ портерт чихэж байгаад шатааж алсан нөхөр хэдэн жил авсан бэ? Тэрнийг цаазлах хэрэгтэй байна. МОНГОЛ улс цаазтай улс байх хэрэгтэй.

Сонор 2016-02-25 49.0.161.225

Күй ер өөр ажилгүй сэтгүүлч вэ яасан...Танайх ч мэдээ хийх гэж аргаа яддаг болж дээ

Янзгүй 2016-02-25 202.179.8.114

Яалаа гэж нялх хүүхдийг хөнөөсөн энэ муухай эмэгтэйг хаана байгаа газрыг ньзарлаад "алдаршуулаад" байгаа юм бэ. Зарламаар байвал Монголд ял эдлэж байгаа бүх ялтнуудын нэрийг байгаа газартай нь тавиад зарлачихсан нь дээр Хэвлэлийнхээн. Тэгвэл шударга болох байх. Та нарын хийж байгаа ажлын энэ өнгө аяснаас нийгэмд муу муухай юм хийсэн хүн алдаршдаг юм байна гэсэн "гэнэн" төсөөлөл бий болчих вий...

Зочин 2016-02-25 45.117.34.10

Утга алгаа ядаж оронд нь нэг байгалын зураг тавьчихгуй дээ. Энэ сайтууд бутэхгуй. Хэнд хэрэгтэй юм тэр Маралмаа.

Зочин 2016-02-25 103.229.123.24

Энэ мэдээлэл хэнд хэрэгтэй байх вэ үүний оронд арай өөр төрлийн хүн уншаад аан тийм байна ш дээ уулга алдуулсан мэдээлэл оруулбал дээр юмсан

мммм 2016-02-25 103.26.195.66

Аяа аяаа хүүхэд давхар шийтгүүлчих юм бна

Зочин 2016-02-25 202.179.25.1

Энэ амилсан шуламын тухай яах гэж бичиж дахин дахин сануулаад байдаг юм.

Zochin 2016-02-25 103.26.193.38

Yaxnav dee Yalaa uureed zovj baigaa xun shuu dee

Зочин 2016-02-25 119.40.100.222

хэрвээ охин нь амьд мэнд эрүүл саруул байсан бол юугаа хийж ялаа үүрч зовхын, хийсэн үйлийх нь хариу шд