Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна | News.MN

Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Долоон жилийн өмнө АНУ Мальдивтай батлан хамгаалахын өргөн хүрээтэй гэрээ байгуулахаар оролдож байх үед Энэтхэгийн далайг эзэмшлээ хэмээн үздэг түнш Энэтхэг орон дээрх оролдлогыг талаар болгож байсан билээ. Харин өдгөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногт Энэтхэгт дээд түвшний хэлэлцээ хийж, дараа нь Мальдивд айлчилж дахин батлан хамгаалахын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ийнхүү байдал өөрчлөгдсөний шалтгаангы энэ жил Энэтхэгтэй хилийн маргаанаас болж харилцаа муудаж, цуст мөргөлдөөн хийсэн Хятад өмнөд Азийн Мальдив зэрэг орнуудад хүчтэй нөлөөлөх болсон явдал гэж шинжээчид үзэж байна. Түүнээс гадна Помпео Ерөнхийлөгч Трампын өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн нөлөөллийг сулруулах бодлогын хүрээнд хэд хэдэн орнуудаар айлчилж байгаагийн дотор БНХАУ-д хэдэн тэрбумын өртэй учир Шри Ланка, Индонези зэрэг орнууд багтаж байгаа юм.

Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг Помпео ийнхүү өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа чөлөөт улсууд хэрхэн хамтран ажиллаж, Хятадын коммунист намын аюул заналхийллийг эсэргүүцэж болохыг гол сэдвээ болгон ярьж яваа гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадаас их хэмжээний тусламж авч, нөлөөнд нь орсон өмнөд Азийн олон орнууд өөр том гүрэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаа нь Помпеогийн зорилготой нийцэх байгаа гэнэ.

Помпеотой цуг АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер Шинэ Дели хотод очиж жил бүр шинэчлэгдэж байх гэрээ хийлцэхээр болжээ. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр тус гэрээ нь тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байх бөгөөд АНУ, Энэтхэгт өөрсдийн пуужингийн технологийг зааж өгөхөөр тохиролцох гэнэ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 203.91.115.53

Оросын дарангуйлал алс дорнодын Владивосток, Хабаровсикт эсэргүүцэл гарч байгааг анзаарч байна уу. Хятадын коммунист нам нь хэт зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн нь Оросын алс дорнодыг аюулд оруулж байна. Хятад нь цэрэг иргэний нэгдсэн бодлогоор зэвсэглэлд мөнгө хаях болжээ. Оросын талд зэвсэглэлээс болгоомжлох бодлого байхгүй явж байгааг ард түмэн нь ухаарсан хэрэг. Хятад улсын зэвсэглэл хажуу хөршүүдийг бүү хэл холын африк, америкийн ашиг сонирхолд нөлөөлж ирсэн. Хятадын зэвсэглэлд хязгаар алга.

Avatar

Зочин 2020-10-26 59.153.115.134

Hyatad oros 2t dandaa daramtluulna gej yu baih ve odoo tsag ni bolson

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Зөв л юм бичсэн байна шдээ, дандаа Xятад юмуу Оросыг магтан дуулж байх ёстой юмуу?

Avatar

Монгол 2020-10-26 103.229.123.19

Ха ха ха бид нар чинь Хятад Орос хоёроос хэзээ ч холдож нүүж чадахгүй одоо тэгээд яая вэ ? Тэнэг ээ

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Тэгээд холдож чадахгүй гээд мөнхөд арчаагүй царайлаад энэ 2 улаантны 6оовыг нь долоогоод хэвтэж байх болж байна уу пuкдаа минь

Avatar

Монгол хүн. 2020-10-26 103.10.21.46

Цаг цагаараа байдагүй цахилдаг хөхөөрөө байдагүй юм даа. Саяхан ЗХУ гэж үнхээр мөхөшгүй агуу гүрэн байсан хаачлаа даа. 400 хан жилийн өмнө Орос гэдэг хойд хөршийн улс бүү хэл 1ч орос хүний бараа хойно байгаагүй юм. Яг яс юман дээр өнөөдрийн хятад улс ердөө 1949онд л жинхэнэ утгаараа төр улстай болсон юм. Цаашдаа урд хойд хөршид юу ч болж хэн ч нүүгээд алга болохыг чам мэтийн бааасны өт үл мэдмой.

Avatar

Кккк 2020-10-26 203.91.115.47

Эвий дэ ийм юм бичээд тэрийнэ хянаад хэвлэж л байдаг

Avatar

Зочин 2020-10-26 202.131.225.197

haha yu bicheed baigaa yum be? uuruu amraad huuhed ni huulan bichleg hiigeed baigaa yum uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж