Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна

Долоон жилийн өмнө АНУ Мальдивтай батлан хамгаалахын өргөн хүрээтэй гэрээ байгуулахаар оролдож байх үед Энэтхэгийн далайг эзэмшлээ хэмээн үздэг түнш Энэтхэг орон дээрх оролдлогыг талаар болгож байсан билээ. Харин өдгөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногт Энэтхэгт дээд түвшний хэлэлцээ хийж, дараа нь Мальдивд айлчилж дахин батлан хамгаалахын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ийнхүү байдал өөрчлөгдсөний шалтгаангы энэ жил Энэтхэгтэй хилийн маргаанаас болж харилцаа муудаж, цуст мөргөлдөөн хийсэн Хятад өмнөд Азийн Мальдив зэрэг орнуудад хүчтэй нөлөөлөх болсон явдал гэж шинжээчид үзэж байна. Түүнээс гадна Помпео Ерөнхийлөгч Трампын өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн нөлөөллийг сулруулах бодлогын хүрээнд хэд хэдэн орнуудаар айлчилж байгаагийн дотор БНХАУ-д хэдэн тэрбумын өртэй учир Шри Ланка, Индонези зэрэг орнууд багтаж байгаа юм.

Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг Помпео ийнхүү өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа чөлөөт улсууд хэрхэн хамтран ажиллаж, Хятадын коммунист намын аюул заналхийллийг эсэргүүцэж болохыг гол сэдвээ болгон ярьж яваа гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадаас их хэмжээний тусламж авч, нөлөөнд нь орсон өмнөд Азийн олон орнууд өөр том гүрэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаа нь Помпеогийн зорилготой нийцэх байгаа гэнэ.

Помпеотой цуг АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер Шинэ Дели хотод очиж жил бүр шинэчлэгдэж байх гэрээ хийлцэхээр болжээ. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр тус гэрээ нь тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байх бөгөөд АНУ, Энэтхэгт өөрсдийн пуужингийн технологийг зааж өгөхөөр тохиролцох гэнэ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж