У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн | News.MN

У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

Улаанбаатарын цагаар 2020 оны аравдугаар сарын 23-ны шөнө Монгол Улсыг  саарал жагсаалтаас гаргаж байгаагаа ФАТФ-аас зарлалаа. Эдийн засгийн хувьд энэ нь сайн мэдээ юм. Ингэснээр Монголын арилжааны банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавьж буй шалгуур зөөлөрч, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд тухайн улсдаа данс нээх, мөнгөн гуйвуулга хийхэд шуурхай болно. Мөн гуравдагч орнуудын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болж хүрнэ.

Жилийн өмнө Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас эрчимтэй хяналт буюу  саарал жагсаалтад Монголыг Исланд, Зимбабе хамт оруулахдаа зургаан үүрэг даалгавар өгсөн.

  • Нэгд, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;
  • Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;
  • Гуравт, Мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;
  • Дөрөвт, Хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;
  • Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;
  • Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах гэсэн зургаан үүрэг өгсөн.

Энэ асуудлаас болж Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад УИХ-аас хариуцлага тооцож, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлд тайлбар өгөхдөө “Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Саарал жагсаалтад орсноор сандрах шаардлагагүй. Ханш хөөргөх шаардлага байхгүй. Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн” гэж байв.  Харин тэрбээр арваад хоногийн өмнө ФАТФ-ын төлөөлөгчид Монголд ирж, газар дээр нь гэрийн даалгаврын биелэлттэй танилцахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газраа авсан үүргээ амжилттай биелүүлсэн гэж дүгнэсэн талаар  жиргэсэн юм.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмын эсрэг УИХ-аар шаардлагатай 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хийж баталсан нь нөлөөлсөн байх.

Үнэндээ, У.Хүрэлсүхийн засаг дэлхийн эдийн засаг хямарсан энэ үед богино хугацаанд саарал жагсаалтаас гаргаж чадна гэдэгт олон хүн итгээгүй.

Учир нь, арилжааны банкуудад тавьсан ОУВС-гийн хоёр дахь шалгуурыг Монголд давж гарах нь тодорхойгүй, мөн олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Мазаалай”, “Чингис” бондуудын өр төлбөрийг цаг хугацаанд нь төлөх эсэх нь эргэлзээтэй байв.   Өмнө Монгол Улс 2011 онд Сү.Батболдын засгийн үед саарал жагсаалтад орж байсан. Өгсөн үүрэг даалгаврыг 32 сарын хугацаанд биелүүлж, гарсан байдаг.

ФАТФ-ын саарал жагсаалтаас гарснаар Монголын Засгийн газар “айдаггүйгээ авдартаа хийлээ” гэсэн үг. Гэхдээ бас тайвшрах хэрэггүй!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-10-26 202.179.11.230

Hurelsuh, Hurelbaatar nart bayar hurgeye.

Avatar

ОНОМ 2020-10-26 119.40.98.106

Улс төрийн шийдвэр гаргасан. Гэхдээ ард нь ажиллаж байсан баг хамт олон байна. Баг хамт олон гэхээр Монгол Улсад хийдэг ганц, хэлдэг 4 гэдэг шиг байдаг шүү дээ. Хүрэлсүх сайд бол ажил хариуцсаны хувьд маш сайн анхаарсан. Бэлдээд оруулж ирсэн дүрэм, журмыг батлуулах, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн хуралдаанаар хурдан шуурхай оруулж байсан байдаг. Гэтэл тэр бүхнийг бэлддэг, яг асуудлын голоо мэддэг улсыг хурган дарганцарууд нь сайд нарын дундуур ороод хаачихсан явж байна.

Avatar

Зочин 2020-10-26 150.129.142.241

Баяр хүргэхээс өөр аргагүй ээ!! Аливаа ажлыг хийе! гэсэн хүнд арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг нь олддог гэж энэ дээ! Зовлон тоочоод л АН баахан бонд авч замбараа цадиггүй идэж уугаад , олон төсөвтэй болж ,мөнгө угааж, оруулсан болохоор бид яаж ч чадку бн! энтр гээл хэвтээд байсан бол бас болох л байсан байх!!! Гэвч Хүрэлбаатар, Хүрэлсүх тийм замаар явсангүй учраас ийм амжилттай ажиллажээ!!!

Avatar

Zochin 2020-10-26 202.55.191.130

Shaagaad baigaarai!!!! Ene jagsaaltand orohgui bh bolomj baisan albatai ymshig oruulchaad odoo bolhoor sain ajillasan boloh geed jujig tavidag teneg zuilee bolih tsag n bolson!!! Ichej uhmeer ymaaa!!!!

Avatar

Зочин 2020-10-26 212.95.5.128

Тинэг монголчуудын тархийг ингэж угаадын за. Хар жагсаалтад оруулчаад гарч байгаагаа гавьяа байгуулсым шиг зарлана. Сэтгэцийн өөрчлөлттэй монголчууд жигтэйхэн баяр хөөр болж жанжинаа улам шүтнэ.

Avatar

Зочин 2020-10-26 202.9.46.156

Хулхи хурандаа бүгд хулхи. гэнэн Европчууд. Дорнын заль гэж энэийг хэлжуугаа юм. Шаардлага дээр бичсэнээр бол дахин гэмт хэрэг хийхгүй болтол тохирсон арга хэмжээг ав гэж тодорхой хэлсэн байгааз. гэтэл 40 саяын торгууль төлсөн хадагтай. гэрийн хорионд байгаа дарга нар хашираад л дахиж мөнгө идэхгүй аймаар юм байна гэж ирээд л шогшроод суулаааюү. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэж энийг хэлдэг байх. Тэгээд намынхан нь энд дагаж намираад Хүүкий мандуулъя биднийг ялаас мулталсан гэж ирээд хөөрөөд.

Avatar

Зочин 2020-10-26 98.33.93.32

…..Баригдана даа баригдана … гэдэг шиг удахгүй эргээд саарал,хар жагсаалтандаа орно доо….. 2011 онд оров….2014 онд гарав….. 2019 онд оров…. 2020 онд гарав…. 20"" онд оров…20"" онд гарав… маягийн давтамжтайгаар явна. Мөнгө угаах,авилгал,мөнгө хүүлэх,эдгээр хэрэгт холбогдсон жинхэнэ эзэдийг шудрагаар шийтгэх шүүх ажиллахгүй байгаа… Батхүүгийн шүүх хурал үүний том жишээ…

Avatar

Зочин 2020-10-26 150.129.142.26

Саарал жагсаалтанд өөрсдөө оруулчихаад л гаргаж ирлээ шдээ. Гавьяа мөн үү?

Avatar

зочин 2020-10-26 66.181.179.70

Хүрэлсүх ба засгийн газарт баяр хүргэе. Энэ бол хөдөлмөрлсний үр дүн дээ, Улам ихийг хийхийг хүсье, Алдаагүй авлаггүй , соёлтой ажиллахыг та бүгдээс хүсье, Амжилт

Avatar

Zochin 2020-10-26 202.55.191.130

Tiim shuu tanai Khurelsugiin chine ajliin ur dun Saaral Jagsaaltand amjilttai oruulsan yavdal!!!!

Avatar

иргэн 2020-10-26 192.82.71.238

Ерөнхий сайд маань үнэхээр өөрийн нь хэлснээр чөмгөө дундартал ажиллаж байна даа. Үр дүн нь ч харагдаж мэдрэгдэж байнаа. Гэхдээ Засгийн газрын, ерөнхий сайдын хийсэн хэрэгжүүлсэн сайн сайхан мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллээр гаргах нь ховор, гаргасан зарим мэдээллийг \Жнь ЕС-ын УИХ-д хэлсэн үг\ устгаад байна. Энэ нь хэвлэл мэдээлэл МАНАН-ийн хараат байдалд орчихсон юмуу гэсэн хардлагыг иргэдэд төрүүлж байна гэнэ шүү.

Avatar

zochin 2020-10-26 202.55.191.130

Tiim shuu tanai Khurelsugiin chine ajliin ur dun Saaral Jagsaaltand amjilttai oruulsan yavdal!!!

Avatar

Дамба 2020-10-26 192.82.67.198

Саарал жагсаалтад орох ёсгүй биздээ.Өөрсдөө оруулчихаад юундаа хөөрцөглөөд байгаа юм бэ

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Даруй сөнөтүгэй

Avatar

Өнгөний л юм. Бүх зүйл бахь байдагаараа 2020-10-26 59.153.115.49

худалчууд

Avatar

333 2020-10-26 43.228.129.229

Ерөнхий сайд болон засгийн газар сайн ажилласан байна аа энэ их сайн мэдээ шүү ????? Олон улсад улсын нэр хүнд өснө,,,,

Avatar

Zochin 2020-10-26 202.55.191.130

Tiim shuu tanai Khurelsugiin chine ajliin ur dun Saaral Jagsaaltand amjilttai oruulsan yavdal!!!

Avatar

зочин 2020-10-26 202.21.125.36

Саарал жагсаалтаас гарлаа гэдэг мэдээ авангуут л ЖДҮС тээ суллаж эхэллээ дээ. Одоо бүгд торгуулаад л суллагдана. Хүкийн шоу гэж

Avatar

малаа 2020-10-26 66.181.184.65

гэрийн даалгавар гэх мэтээр ярьж бичдэгээ болиоч дээ малуудаа

Avatar

Иргэн 2020-10-26 66.181.161.104

Хүүк гүйцэтгэлээ шахаж, хатуу хянаж шаардаж ажилладаг ЕС учраас энэ том ажлын ард гарлаалдаа. Гүйцэтгэлээ хянадаг удирдагч үгүйлэгдэж байсан даа Монголд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж