С.Батболд дэлхийн Зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

С.Батболд дэлхийн Зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

С.Батболд дэлхийн Зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 147 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Уг хуралд МАН-наас тус холбооны Дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо, Ардчиллын үнэт зүйл, хүн төрөлхтний өмнө тулгарч буй COVID-19 цар тахал зэрэг тулгамдаж буй асуудлууд сэдвээр илтгэл тавив.

Дашрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Б.ЭНХТӨР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж