Б.Цогтгэрэл намынхныхаа "бөгс"-ийг ухах ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл намынхныхаа "бөгс"-ийг ухах ажилтай болжээ

Б.Цогтгэрэл намынхныхаа "бөгс"-ийг ухах ажилтай болжээ

Зам тээврийн хөгжлийн дэд сайд, сайдын зөвлөх зэрэг алба хашиж явсан Б.Цогтгэрэлд У.Хүрэлсүх танхимаа шинээр байгуулсны дараа албан тушаал өгөөгүй нь асуудал болсон уу, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд намынхныхаа "бөгс"-ийг ухдаг ажилтай болжээ. Тэрбээр ойрмогхоноос төрийн бус байгууллагын нэрээр УИХ-ын Тамгын газраас мөнгө “саасан” УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах нарын нэрийг олж, олонд зарлах нь. Учир нь УИХ-ын Тамгын газрын шилэн дансыг нягтлахад дараах төрийн бус байгууллагууд УИХ-ын Тамгын газраас мөнгө авсан байна. Үүнд:

  • Нямсамбуу ТББ-57 сая
  • Гоё Монголын Төлөө ТББ-80 сая
  • Соёлын Дархлаа ТББ-24,6 сая
  • Хүний эрхийн индэр ТББ-10 сая
  • Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая
  • Монголын Парламентийн зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая
  • Монголын өсвөр үеийн бие бялдарын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая
  • Имижлоги сургалт судалгааны төв-30 сая
  • Нямсамбуу ТББ-70 сая
  • Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая
  • Сувдан хэлхээ хөгжил-20 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая
  • Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая
  • Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая
  • Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая
  • Соёл гэрээрлийг дэмжих сан-20 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая
  • Соёл гэрээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн урт жагсаалт хөвөрч буй юм.

Энэ тухай Б.Цогтгэрэл “Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүд гэж их том улсууд гарч ирсэн бөгөөд тэдний хийдэг зүйлсийг ерөнхийдөө олчих шиг боллоо. Мэдээж эзэндээ энэ их мөнгийг өгөх нь ойлгомжтой бөгөөд зүгээр л могойд барьдаг моднууд байждээ л гэсэн бодол төрж байна. Намайг УИХ-ын бүлэгт ажиллаж байхад Шилэн дансны тухай хууль анх гарсан бөгөөд түүнээс хойш байдал их өөрчлөгдсөн байна. Удахгүй энэ олон ТББ-уудын эздийг хэн хэний зөвлөх туслахууд болохыг нь зарлах болно” гэжээ.

Хэвлэлүүд өмнө нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын туслах УИХ-ын Тамгын газраас төрийн бус байгууллагын нэрээр мөнгө авсан тухай баримтыг дэлгэсэн. Энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаас тайлбар авахад “Туслах чөлөөлөгдсөн” гэдэг хариулт өгч байсан бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өөрөөс нь асуу. Би төрийн бус байгууллагатайг нь мэдэхгүй” гэж мэлзсэн билээ.

Харин одоо энэ олон төрийн бус байгууллагын нэрээр хэн гэдэг УИХ-ын гишүүний туслах УИХ-ын Тамгын газраас мөнга авав гэдэг баримт нэмж гарч ирэх нь.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
18
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж