Өвөрхангай аймгийн АН-ынхан зөвлөлдөж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өвөрхангай аймгийн АН-ынхан зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн АН-ынхан зөвлөлдөж байна

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Өвөрхангай аймгийн Ардчилсан намтай хамтран удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга н.Мөнхжаргал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Төмөрбаатар, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 19 сумын Ардчилсан намын дарга, аймгийн төвийн багуудын үүрийн дарга нар оролцож намынхаа удирлагуудтай санал бодлоо солилцож байна.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-25 202.179.6.34

Луйвар хийх талаар ярилцаж байна

zochin 2016-02-25 202.131.249.138

AN Uvurhangaid yostoi neg nuurgui bolson doo. AN-iin gishuud ni hurtel namaasaa nuur buruulsan baina lee. Amidral yamar bolgoloo, ard tumniig ni yamar nudnii bulainuud gargaj irj dord uzlee. AN ene jil Uvurhangaid bol ochiggui yalagdana.

Зочин 2016-02-25 182.160.35.252

Энхбаярыг дэмжиж АН-ы дүр эсгэсэн тагдгаруудыг чяцга царайлуулна аа.16 он ардын хувьсгалын жил

Явахгүй л болов уу даа 2016-02-25 202.9.41.105

АН ӨВ-д явахгүй болов уу даа

цаг мөнгө үрсэн ажил 2016-02-25 103.26.194.70

Манай Өвөрхангайнхан одоо АН-д нэг ч хүний санал өгөхгүй бол зүгээрдээ, одоо наадуул чинь хар машины луйвраа хийнэ.

49674989 2016-02-25 103.9.90.98

АН далд ор төрийг бусниулж, түмнийг ядууруулсан арчаагүй хүмүүс гэдгээ харуулж сонгосон хүмүүсийг итгэлийг алдсан даа

Зочин 2016-02-25 59.153.113.145

Энэ жилийн сонгуулиар Өвөрхангайчууд бид АН -д санал өгөхгүй. Хэрвээ өгсөн бол хар машин худал ажилласан байж таарна

Зочин 2016-02-25 106.68.177.138

батхүү энхболд мэт луйвардах бизээ

Зочин 2016-02-25 103.57.94.111

Жаргалын Төмөрбаатар хэзээ ҮЗХ болсон юм хутган үймүүлхээ больмоор юм