218,285 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

218,285 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 34,759,825 төгрөгийн үнийн дүн бүхий 218,285 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC +14.04%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +12.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -13.53%) болон "Материалимпекс" ХК (MIE -6.67%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 848,011 ширхэг нэгж эрх 87,745,620 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.44 хувиар өсч, 17472.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,568,467,001,735  төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж