Г.Ёндон 152,6 саяын хадгаламжтай ч хүүхдийнхээ төлбөрийг төлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Г.Ёндон 152,6 саяын хадгаламжтай ч хүүхдийнхээ төлбөрийг төлүүлжээ

Г.Ёндон 152,6 саяын хадгаламжтай ч хүүхдийнхээ төлбөрийг төлүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ төлбөрийг үйлдвэрээс төлүүлсэн баримт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэрбээр  өнөөдөр /2020.10.26/ өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор тайлбар мэдээлэл хийсэн. Ингэхдээ тус үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байх хугацаанд урамшуулал болгож авсан гэсэн тайлбар хийсэн юм. Мөн тэрбээр үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж байсан бөгөөд 2019 онд гэхэд 152,6 сая төгрөгийн хадгаламжтай байжээ. 


“БИ ХУВЬ ХҮНИЙХЭЭ ҮҮДНЭЭС БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Нэгдүгээрт, “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй ямар ч хамаагүй, ашгийн төлөө байгууллага байдаг. Та бүхний сонирхож байгаа журам нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн. Уг журамд компанийн гүйцэтгэх удирдлага, менежментийг урамшуулж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалтуудтай. Хэрэв компани ашиггүй ажиллаж, зорилтот түвшиндээ хүрэхгүй бол энэ урамшуулал, хөнгөлөлтийг олгодоггүй. Тэр ч утгаараа 2012 оноос таван жилийн хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ ашиггүй ажиллаж, энэ урамшууллыг олгож байгаагүй. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд гэрээ байгуулж, томилогдон ажилласан. Би өмнө нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 1999 оноос ажиллаж байсан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байсан. Ер нь “Монголросцветмет” ТӨҮГ шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Одоо яригдаж буй баримтыг 2019 онд нээлттэй мэдээлсэн байсан. Өнөөдөр миний хашиж буй албан тушаалтай холбоотой цацагдсан байх. Удирдлагуудад нь өндөр урамшуулал, цалин мөнгө өгөх нь компанийн менежментийг зөв хийж, ашигтай ажиллуулах, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмэгдүүлэх зорилготой. Тодорхой журам, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг. Би хувь хүнийхээ үүднээс болохгүй зүйл хийгээгүй. Энэ бол бүх хүнд нээлттэй байсан мэдээлэл. “Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ганц би биш олон ажилтан урамшуулал авдаг гэж ойлгодог. Журамд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт байсан. Тухайн үед Бор-Өндөрийн ажилчид орон сууцаа хувьчилж авч байсан. Миний хувьд сургалтын төлбөрөөс өөр урамшуулал байхгүй. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах мөнгөн урамшуулал байсан” гэв.

"Г.ЁНДОН ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛБӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХДЭЭ 152,6 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ БАЙЖЭЭ"

Тэрбээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17 сая төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан атлаа нэмж байгууллагынхаа хөрөнгөөр хүүхдүүдийнхээ төлбөрийг төлүүлж байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа билээ.

Тодруулбал,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн газрын орлогч захирал, Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор тус тус ажиллаж байжээ. Харин эдгээр албан тушаал хашиж байхдаа АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, тэрбээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлж байх хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар Г.Ёндон сайдын орлого, авлага, хадгаламж нь нэг жилийн дотор өссөн байгаа юм.

ТАЙЛБАР: Г.ЁНДОН 2018, 2019 ОНУУДАД АТГ-Т ГАРГАЖ БАЙСАН ХОМ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж