Шүүх хурлыг интернэтээр үзнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шүүх хурлыг интернэтээр үзнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг интернэтээр үзнэ

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Иргэн 2014” нэгдсэн системийн нэмэлт ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, системийн танилцуулгыг Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг хийв.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Монголын хуульчдын холбооны төлөөлөл, Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд оролцсон тус ажиллагаанд иргэд шүүхээс байнга асуудаг мэдээллийг өөрийн кодоор интернэтээр үзэх боломж бүрдсэнийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Ингэснээр хэргийн оролцогчид интернетийн сүлжээг ашиглан irgen.civilcourt.mn хаягаар хандаж өөрийн хэргийн талаар доорх мэдээллийг үзэх боломжтой. Үүнд:

  • Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;
  • Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;
  • Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх;
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;
  • Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;
  • Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;
  • Шүүх хуралдаан товлогдсон эсэх;
  • Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;
  • Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;
  • Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх болж байгаа юм.

Монгол улсын анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэрэг маргааны 80 гаруй хувийг иргэний хэрэг дангаараа эзэлдэг. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай болгох зорилгоор нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг бүртгэдэг нэгдсэн системийг 2014 оноос хойш ашиглаж ирсэн.


Энэ нь иргэний шүүхийн нээлттэй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд мэдээлэл лавлагааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачааллыг бууруулж, иргэдэд ойртсоноороо Монгол улсын шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийн бодит үр дүн юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-25 202.126.91.92

henii gavya ve geech AH-iin garuudaa

Зочин 2016-02-25 202.126.91.92

henii gavya ve geech AH-iin garuudaa

zochin 2016-02-25 103.11.195.34

иргэдэд маш хэрэгтэй сайхан ажил хийжээ. жирийн иргэд бол үүнийг л хүсч байгаа. шүүх ер нь дэвшил ахицтай үнэхээр сайхан болж байна.

Зочин 2016-02-25 45.117.34.12

Ацаараа интернетээр шуух хурал уздэг юм. Тийм юм байхгуй. Хэнд хэрэгтэй мэдээлэл юм. Шоронд очиход бас мэдээлэл хэрэгтэй юу.

ХУУПЬЧ 2016-02-25 202.9.42.1

САЙХАН МЭДЭЭ БАЙНА БАЯ ХҮРГЬЕ ??? ЙИМ ЗҮЙЛИЙГ ӨМГӨӨЛӨГЧ БАЙХДАА МӨРӨӨДДӨГ БАЙЛАА ??? ИРЖ ЯВАА ЦАГ ҮҮНИЙГ ХЭЛНЭ ???

Энэ чинь 2016-02-25 103.26.193.100

Энэ чинь АН-ын саяын байгууллагддаг фракцийн нөхөр байх шив. Тэгээд бас шүүгч юм уу?

Зочин 2016-02-25 182.160.4.43

Ungulon daldlalt bish baigaasai. Jinxene mun chanaraar ni il tod xaruulaad baival ch bolj bna shuu. Baggui l baix xereftei. Jinxene protsesiig l bid sonirxono shuud ee.

Зочин 2016-02-25 43.242.243.226

ШҮҮХ ХУРЛЫГ БИШ ӨӨРИЙН ХЭРЭГТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ШҮҮХЭЭС ӨГСӨН КОДООР ОЛЖ МЭДЭХ ЮМ БАЙНА. БОЛЖ Л БАЙНА

Зочин 2016-02-25 49.0.160.142

шүүх хурлыг нэтээр үзэх боломжтой болж байгаа харин ч томоохон дэвшил юм биш үү. сайн байна, дэмжиж байна.

Зочин 2016-02-25 45.117.34.11

Улс торийн нолоонд автчихаад худал ийм юмаар далдлаад яах вэ дээ. Гол нь шийдвэр чинь шударга бус байгааг олон тумэн харж л байна. Хуухэд чихрээр хуурсантай ижил балай юм хийхээ больж уз. Хайран монго