МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ | News.MN

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ны өдөр үндэсний зөвлөлийнхөө  гишүүдийг огцрохыг шаардан мэдээлэл хийсэн. Энэ хурлаар МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгээд буй. Тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа ярьсан юм. Мөн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2020.10.26/  МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон ажлын хэсгийнхэн: 

-МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн хурал дээр уран бүтээлч ажилчид санал хүсэлтээ илэрхийлэх гэсэн боловч биднийг сонсоогүй. Тиймээс байгууллага дотор болж байгаа зөрчил болон  редакцийн хараат бус байдлын талаар олон нийтэд мэдээлсэн. Өнөөдөр бидэнд ирсэн мэдээллээр “Үндэсний зөвлөлөөс байгуулагдсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 13.00  цагаас ажлын хэсгийн дүгнэлтээ 14.00 цагт Үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулж, Үндэсний зөвлөл өнөөдөр шийдвэрээ  гаргана” гэсэн. Одоогоор уран бүтээлчдийн төлөөллийг хуралд оруулах эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Үндэсний зөвлөл нь шударга шийдвэр гаргаж чадахгүй гэж үзсэн учраас  МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүлж байна" гэлээ. 

Тус мэдэгдэлд дурдсанаар “Үндэсний олон нийтийн радио телевиз 2005 оноос олон нийтийн статустай  болж өөрчлөгдөн  өөрийн хуультай болсон ч түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдлагын түвшний хүмүүсийн  алдаа завхралаас болж ард олныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүйд хүрлээ. Улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээ, мэдээллийг үзэгч олонд шуурхай үнэн бодитой хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх эрхэм зорилготой атал байгууллагын төсөвийг хууль бусаар ашиглаж байна. Хэдийгээр төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч үндсэн үйлдвэрлэлийн салбар унаж, бодлого чиглэлгүй болж, редакцийн хараат бус байдал улам алдагдсаар байна. Бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг  хариуцлагаа бүрэн биелүүлж хараат бус тэнцвэртэй мэдээлэл түгээх хүчирхэг радио, телевиз байхын тулд дотоод ардчилал, санхүүгийн ил тод байдлаа бүрэн хангуулах шаардлагаа байгууллагын гүйцэтгэх удирдлага болон Үндэсний зөвлөлд тавьсан боловч шийдвэр гаргахгүй цаг хожиж байна. Тиймээс төрийн гурван өндөрлөгийг энэ асуудалд анхаарлаа хандуулж, МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлд болон хамт олны төлөөллийг хүлээн авч уулзана уу хэмээн хүсэлт тавьж байна” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 203.91.115.53

Нинжжамц нь МАН талд байна уу? Эсвэл Нинжжамжын эсрэг тал нь МАН-ыг дэмжээд байна уу? Холион бантан шиг зүйл олон болох шинжтэй.

Avatar

Зочин 2020-10-26 66.181.187.252

ГҮЭЙ ТЭР ХИЙЖ БАЙГАА КИНОНУУД НЬ ХОГОО ХОГ , ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГИЙГ УГААХ ГЭМТ ХЭРЭГ Л ЯВААД БАЙХ ШИГ .

Avatar

зочин 2020-10-26 115.65.47.30

"Цагийн хүрд" нэвтрүүлэг 2016 оноос эрх баригч намын магтан дуулагч болчихсон, нэг нэвтрүүлгээр гарч байгаа ижил төстэй мэдээнүүд нь хоорондоо их зөрөөтэй, нийтэд ойлгогдохгүй, хүртээлгүй улс төрчдийн хэрүүл ихтэй, УИХ-ын тухай гаргах бол Оюунчимэг, Сарангэрэл гуай нарын дүрсийг харуулдаг, чухал гол асуудлуудыг ярьдаггүй, зөвхөн МАН-ыг магтдагг, гадаад мэдээ нь голдуу оросыг магтдаг гээд үзэх харах сонсох зүйлгүй, сонирхолгүй, алдаатай, худал мэдээлэл болж хувирсны хариуцлдагыг хэн хүлээх вэ?

Avatar

123456 2020-10-26 49.0.212.165

Ажилчдын цалингаас өөрсдөөс нь асуулгүйгээр хүчээр 20% суутгаж авсан хэргийг нь л шүүхэд өгчих, тэр нь найдвартай арга. Ажил хаялт, суулт, өлсгөлөн зарлавал эргээд бухуулна шүү!

Avatar

Заагч 2020-10-26 202.179.31.251

Нинжжамц гамин авгайг зайлуулаач.

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

МҮОНТ бол тэртээ тэргүй МАН намын л тархи угаалтуурын хэрэгсэл болоод 3-4 жил болоод өнгөрчихсөн

Avatar

ZOCHIN 2020-10-26 124.158.68.6

Нинжжамц телевизийн мөнгийг тойрон хүрээлэгчидтэйгээ хамтран хувьдаа завшдаг нь үнэн

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-26 66.181.179.242

Энэ Нинжжамц гэх дарангуйлагч авгайг дагуулуудтай нь хамт үтэр түргэн зайлуулаач ээ. Ямарч мэдлэг боловсрол байхгуй өөрийн дотны "найзуушкаануудыг"" удирдах ажилд томилж Монгол Үндэснй ТВ-ээр тоглуулж байгааг зогсоох хэрэгтэй.. Балиар авгай..Ичих нүүрээ элгэндээ наааааааааааааааааааааааааааа..

Avatar

Зочин 2020-10-26 202.9.46.1

Нинжжамц аа, ажлаа өгөлгүй, эцсээ хүртэл тэмцэж, өөдөөс цор цор гэсэн бүхнийг халаарай. Үнэн чиний талд. Монгол ялна.

Avatar

Зочин 2020-10-26 202.131.227.42

Hunii tsalin hasch boldoggui l ym da

Avatar

Телевиз үзэгч 2020-10-26 66.181.189.200

Ажлаа хаячихаачээ наадах захирлын зөвлөл гэж үхсэн ацных нь юм байдаг юм.Тэр Гэрэлээ гэж охиныг овоо дориун гэж бодож байтал бббс нэг эргүү хүүхэн болж таарлаа.Гэр бүлийн талаар тогтворгүй танай захирал нууц ил далд амраглалаараа олны хэл амны бай болж явдаг сул бөгстэй үгүй гэж хэлж чаддагүй авгайшт.Энхмандахаа чи муу пялдага болиорой гөлөгөө халхын шоронд л*****н шуумар байсан хулгайч бас монгол телевизид захирлын зөвлөл гэнэ шүү.Төрөлхийн б**с долоогч эхээс төрөхдөө хэл нь гозогнож байв

Avatar

Зочин 2020-10-26 49.0.149.20

НИНЖЖАМЦ ГЭЖ ЭВГҮЙ АВГАЙ БАЙГАА ДАА ЭНЭ ХҮНИЙГ СОЛИХГҮЙГЭЭР Ч АЖИЛ НЬ ЯВАХГҮЙ ГЭЖ ОЛОН УРАН БҮТЭЭЛЧИД ЯРЬЖ БНА ИХ ШУНАЛТАЙ ЗАЛЬТАЙ ИТГЭЭД БОЛОЛТОЙ ЕР НЬ МАНАН МАФИЙН ГАР ХӨЛ ГЭСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-26 202.126.90.50

Z.Enhbold goy helj bsan daa 1 hunii ajilyg heden hiideg gazar gelee

Avatar

Зочин 2020-10-26 49.0.218.178

Яагаад ҮОНРТ 760 гаруй ажилтантай байгаад байдаг юм бэээээ? Бусад бүх телевизүүд 50-60 ажилтантай байж, ҮОНРТ-ээс 100 хувь илүү сайн нэвтрүүлэг, контентууд явуулаад бна шүү дээ. Төрийн 3 өндөрлөг ҮОНРТ–ийг 70-100 ажилтантай болгох хэрэгтэй. Тэр нүсэр том байшингийн зохих хэсгийг дуудлагаар зарах хэрэгтэй. Тэгээд МҮОНТ-ийг зөвхөн мэдээ явуулдаг радио, телевиз болгох хэрэгтэй!! Хайран төсвийн мөнгө, бидний татварын мөнгө шүү дээ!!!

Avatar

Бүтцийг нь харах хэрэгтэй 2020-10-26 103.206.195.230

Арилжааны тв-үүдийн нэвтрүүлгийн бүтцийг нь хараад үзээрэй, бараг 60,70 хувь нь орчуулгын буюу гадны нэвтрүүлгүүд орчуулж гаргадаг юм шүү. MNB харин бараг 100 хувь өөрсдийн бэлтгэдэг нэвтрүүлэгтэй

Avatar

Нинжжамц огцор 2020-10-26 59.153.115.49

Пялдага авгай огцор

Avatar

Зочин 2020-10-26 202.70.34.38

Юу мэддэгтээ хуцав…

Avatar

Зочин 2020-10-26 202.9.46.122

Мэдэж ядах юу байхав дээ. МNВ-г үзэхэд л харагдана ш дээ. Өнөө цөгт ийм тв байх гэж… Шившиг шившиг

Avatar

ЗОЧИН 2020-10-26 202.126.90.155

Гантигмаагийн турсан Нинжжамцын гахай шиг таргалсаныг хар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж