Японд нээлтээ хийсэн Чөтгөрийн ангууч кино дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Японд нээлтээ хийсэн Чөтгөрийн ангууч кино дээд амжилт тогтоолоо

Японд нээлтээ хийсэн Чөтгөрийн ангууч кино дээд амжилт тогтоолоо

Дэлхий даяар цар тахлаас болж кино театрууд хаалгаа барьж, шинэ кинонууд хангалттай ашиг орлого олж чадахгүй байгаа энэ үед Японд нэгэн анимэ кино бүх кино тейтруудаар гарч, дотоодын бокс оффисын дээд амжилтуудыг эвдэж байна. “Demon slayer: Mugen train” нэртэй тус бүрэн хэмжээний анимэ киног бестселлер манганаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино бүтээгчид анх киног бүтээх ажил эхэлсэн гэж мэдээлсэн цагаас хойш шүтэн бишрэгчдийн үзэх гэсэн хүлээлт, кино театруудын үзэгчдээ татах гэсэн хүлээлт дээд цэгтээ хүрээд байсан юм.

Кино нээлтээ хийсэн долоо хоногт гурван өдрийн дотор 3.4 сая хүн буюу Японы нийт хүн амын 3 хувь “Чөтгөрийн ангууч”-ийг үзэж, 44 сая ам.долларын ашиг оруулж, өмнөх дээд амжилт буюу ”frozen 2” киноны олсон ашгаас хоёр дахин их ашиг олжээ. Цаашлаад “Чөтгөрийн ангууч” өнгөрсөн долоо хоногт дэлхийд хамгийн их орлоготой нээлт хийсэн кино болсон байна.

Киног гаргахдаа Японы кино театрууд үзэгчдэд маск зүүх, гараа ариутгах шаардлага тавьж, ундаа уухыг зөвшөөрсөн ч юм идэхийг хоригложээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
31
ХөөрхөнХөөрхөн
16
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж