Өсвөрийн тамирчид Японд аяллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өсвөрийн тамирчид Японд аяллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид Японд аяллаа

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилгаар зохион байгуулдаг "JENESYS 2.0”(Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийн 2015 оны сүүлчийн ээлжийнхэн Япон улсад 2-р сарын 15-23-нд аялаад ирлээ. Энэ удаагийн ээлжинд япон хэл сонирхогч залуус, урлаг-соёлын, байгалийн ухааны чиглэлийн оюутнууд, спортын гэсэн дөрвөн группийн 90 шахам хүүхэд залуус хамрагдан Япон орны амьдрал ахуй, соёл заншилтай бүхий л талаар танилцсан байна.

Тэдний дунд анх удаа спортынхон багтсан бөгөөд "Токио-2020" олимпийн наадамд оролцох магадлалтай өсвөр залуу 17 тамирчдыг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮОХ сонгон багтаажээ. Монголын залуу тамирчид дээрх хугацаанд Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, Нагано-1998 цагаан олимпийн наадмын байгууламжаар зочилж, Японы биеийн тамирын дээд сургууль (Ниттайдай) болон Мацүмотогийн их сургуулиар очиж сонирхлоо. Мөн биеийн ерөнхий бүтцийн тест, булчингийн хөгжлийн судалгаа хийлгэж, багаар ажиллах сургалтад хамрагдсан юм.

MSPU

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс