Капитрон банк, Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллана | News.MN

Капитрон банк, Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллана

Капитрон банк, Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллана

Капитрон банк, Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллана

Капитрон банк нь банк санхүүгийн үйлчилгээг шинэ инноваци, финтекийг ашиглан харилцагчиддаа хүргэхийг үргэлж эрэлхийлэн ажилладаг. Тус зорилгынхоо дагуу  “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй “Хөүм Моргейж Корпорейшн” ХХК болон Монголын анхны олон улсын жижиг мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликейшнийг нэвтрүүлээд буй “Гялс Кредит ББСБ” ХХК-тай хамтран ажиллах хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг эх орондоо орон сууц худалдан авахад зориулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, цаашлаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, худалдан авах замаар орон сууцны санхүүжилтийн шинэ шийдлийг бий болгохоор зорьж байгаа юм.

Уг төслийн үр дүнд банкны зээлийн эх үүсвэрээр орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниудад шинээр барьж ашиглалтад оруулсан орон сууцаа “Sendly” үйлчилгээ  нэвтэрсэн улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зах зээлийн нөхцөлөөр орон сууцыг зээлээр борлуулах албан ёсны шинэ суваг нээгдэж, улмаар барилгын салбарт олгосон банкны зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар Sendly” аппликейшныг ашиглан АНУ-ын 31 мужийн 4,900 гаруй банкны гаргасан дебит картнаас 10 минут, банкны дансаас 16 цагийн дотор Монгол улсын арилжааны бүх банкны данс руу шилжүүлэг хийж байна. Цаашид, “Sendly” аппликейшнийг Монголчууд ихээр ажиллаж амьдрадаг Европын холбооны улсууд болон Австрали, Япон, БНСУ зэрэг улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-10-26 202.55.191.130

KMOBI ulsiin munguur toglood baina uu ugui yu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж