Льюис Хэмилтон домогт Михаэль Шумахерыг гүйцлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Льюис Хэмилтон домогт Михаэль Шумахерыг гүйцлээ

Льюис Хэмилтон домогт Михаэль Шумахерыг гүйцлээ

Дэлхийн зургаан удаагийн аварга, Мерседес багийн нисгэгч Льюис Хэмилтон Михаэль Шумахерыг Формула-1 цуврал уралдаанд түрүүлсэн тоогоороо гүйцлээ. Их Британи нисгэгч саяхан явагдсан Португалын Гран Прид тэргүүлж, 92 дахь түрүүгээ хүртсэн аж.

Уралдааны дараа тэрбээр Sky sports телевизэд өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр энд ингээд зогсч байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ багийг, энэ гайхалтай хамт олныг сонго гэж надад хэн нэгэн мэргэ төлөгчид хэлээгүй. Гэхдээ би энд байна. Миний ганц хэлж чадах зүйл бол би энэ бүгдийн төлөө өдөр бүр шаргуу хөдөлмөрлөсөн. Би одоо ч уралдааныхаа уур амьсгалаас гараагүй байна. Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Авто спорт бол маш их биеийн хүч шаарддаг спорт. Миний баруун шилбэ одоо ч зовиуртай байна" хэмээжээ.

2020 оны Формула-1 цуврал уралдааны улирал ирэх долоо хоногт Италид үргэлжилнэ.

Льюис Хэмилтон хоёр долоо хоногийн өмнө Эйфилийн Гран Прид түрүүлж, Михаэль Шумахертай адил Формула-1 уралдааны 91 дэх түрүүгээ хүртсэн юм. Өдгөө 35 настай Льюис Хэмилтон анх 2007 онд Канадын Гран Прид МакЛарен багтайгаа түрүүлж байжээ. Үүнээс хойшхи 13 жилийн хугацаанд тэрбээр МакЛарен, Мерседес багуудын хамтаар таван удаа дэлхийн аваргад түрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж