Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төвлөрсөн хогийн цэгт дарж булагдаж байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах, нийслэлийн иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгуулж хэвшүүлэх Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1067 дугаар захирамжийн биелэлтийг хангах ажлын төлөвлөгөө удирдамж гарган ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэстэй хамтран 1,3 дугаар хороонд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, ангиллын төрлөөр ялган, хуваарийн дагуу ачиж тээвэрлүүлэх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ