Дуучин Адель “NBC” телевизийн “Бямба гаригийн орой шууд” нэртэй шоу нэвтрүүлгийг хөтлөн явуулжээ. Түүнчлэн өөрөө хөтөлсөн шоу нэвтрүүлгийнхээ дундуур “Чам шиг хэн нэгэн”, “Байна уу”, “Бид бага байхдаа” зэрэг дуунуудаараа ая барьж, үзэгчдээ хөгжөөжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу, Би Адель Адкинс байна. 32 настай. Та нарын мэддэгээр дуучин Адель” хэмээн шоугаа эхлүүлсэн юм.
Адель шоунд Бен К-тэй хамтран этюд үзүүлсэн аж. Адель “ Би амьдралдаа олон удаа шархалсан. Эхлээд 19 настайдаа, дараа нь алдарт хүрсэн 21 насандаа. Гэхдээ Би Кенийн тухай үнэхээр сайхан сэтгэгдэлтэй байна. Энэ зөвхөн нэг шөнийн явдал байсан ч би түүнийг бүх насны минь хайр гэдгийг мэдсэн” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Cosmopolitan
Холбоотой мэдээ