Намрын улиралд үүрийн жин, үдшийн бүрийгээр сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээ зорин очиж, шинэхэн саалийг нь хүлээн аван, ариутган савласнаар “Сүү” ХК-ийн “Өтгөн сүү” брэнд бий болдог билээ. Тэгэхээр хэрэглэгч та зөвхөн намар л 3,3%-ийн тослогтой энэ сайхан сүүг уух боломжтой юм.
Яагаад намар вэ гэхээр, хүний эрүүл мэндэд ач тустай олон зүйл өвс, ургамлаар үхэр идээшилдгээс энэ цагийн сүү амин дэм, шим тэжээлээр баялаг байдаг юм.
Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн дархлааг дэмжихэд нэмэр болохын тулд “Өтгөн сүү”-г бүх дэлгүүрт нэг үнийн бодлого баримтлан 2700₮-өөр худалдаалж байгааг нэмж дурдахад таатай байна.
“Өтгөн сүү”-г сонгох 5 шалmгаан:
- Тослог өндөр: 3,3%-ийн тослог бүхий намар цагийн хамгийн өтгөн сүүгээр та илүү их цай сүлнэ. Мөн шууд уухад нэн тохиромжтой.
- Шимээр баялаг: Өвсний соргогоор идээшлэн, усны тунгалгыг уусан үнээний сүү илүү сайхан амттай төдийгүй хүний биед ашиг тустай амин дэм, шимт бодисоор элбэг.
- Шилэгдмэл: Малчны хотноо өглөө, оройд зорин очиж онцгой шимтэй саалийг шилж аваад, хамгийн сайн ариутган савласан бүтээгдэхүүн.
- Удаан хадгална: Тетрапак буюу өндөр хамгаалалт бүхий савлагааны шугамаар “Өтгөн сүү”-г савласан тул тасалгааны хэмд 3 сар хадгалах боломжтой.
- Найдвартай: 62 жилийн туршлагатай Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж буй чанартай, найдвартай, “Амин” бүтээгдэхүүн юм.
“Өтгөн сүү”-ний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Сүү” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудас болон 77072222 утаснаас авах боломжтой. Мөн хөдөө орон нутаг руу эсвэл аливаа үйл ажиллагаанд зориулан олон тоогоор захиалахыг хүсвэл борлуулалтын албаны 88105343 дугаарт шууд холбогдоорой.