ЭМЯ: Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.26) мэдээллээ хийлээ.


Сүүлийн гурав хоногт /2020.10.23-10.25/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй. Харин 11 хүн коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай хүү, аравдугаар сарын 23, 24-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын 46 болон 50 настай хоёр тээврийн жолоочоос, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүнд вирус илэрсэн.

Үүний гурав нь ОХУ-ын иргэн, найм нь Монгол Улсын иргэн. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна.

Нийт 307 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 20 нь хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 58 хүн ажиглалт тандалтад байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг тодруулбал,

  • Аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 252 хүн
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 268 хүн давтан
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний давтан
  • Аравдугаар сарын 23-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 25 хүн
  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 60 хүн
  • Аравдугаар сарын 6-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 хүний давтан
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн 24 хүний давтан
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 38 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн
  • Тандалтын зорилгоор авсан есөн хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 57 хүн, үүрэг гүйцэтгэсэн таван эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 78 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын хилээр орж ирж буй тээврийн жолооч нараас вирус илэрч байгаа  нь бидний анхаарлыг татаж байна. Энэ тал дээр онцгой анхаарч, хяналтаа чангаруулахыг зөвлөж байгаа. Мөн европын орнуудад коронавирусийн халдвар эрс нэмэгдэж буй.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.ОЮУНСҮРЭН:

-Өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнууд 113.543 эрдэм шинжилгээний судалгаа хийснээс 3706 эмнэлзүйн туршилт судалгааг хийсэн. Үүнээс 426 туршилтыг хийж дууссан. Дэлхий дахинаа коронавирусийн эсрэг 204 вакцин бүтээх ажлыг хийж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.ДАШПАГАМ:

-Улирлын томууг угтуулж, Монгол Улс нийт 509.500 хүн тун БНСУ-ын вакциныг хүлээн авсан. Ингэхдээ 580 гаруй эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсан. Дархлаажуулалтын явц аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 442 мянган хүн буюу нийт 90 хувьтай хамрагдаж байна. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг бага насны хүүхдүүдэд хуваарилсан. Нийслэл хотод өнгөрсөн долоо хоногт 10-12 настай хүүхдүүдийг вакцинжуулсан. Эхний ээлжинд бага насны 300 мянган хүүхдийг 88.9 хувьтай хамруулсан. Мөн эрсдэлт бүлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 95 хувьтай хамруулсан.  Хоцорсон иргэд бол харьяа эмнэлэгт хандаж дархлаажуулалтад хамрагдаарай. Дархлаажуулалтын вакцины урвал хоорондын тандалтыг хийхэд вакцинд хамрагдсан нийт хүмүүст ноцтой урвал илрээгүй. Гурван хувьд улайх, халуурах шинж тэмдэг илэрсэн. БНСУ-д үйлдвэрлэсэн энэ вакциныг 2016 оноос хойш Монгол Улс хэрэглэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж