Н.Мөнхтуяа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Мөнхтуяа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Н.Мөнхтуяа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Олон улсын оюуны спортын "ЭЛИТ НААДАМ" Хятадын Хуай Ан хотноо маргааш эхэлнэ. Энэхүү наадам шатар, даам, го даам, бриж, хятад шатрын төрлөөр зохиогдох бөгөөд шагналын сан нийт 200,000 Евро байна. Мөн бүх оролцогчдын тээвэр, байр, хоолны зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцаж байгаа юм.

Даамын төрөлд дэлхийн цомын тэмцээнээс шалгарсан 24 эрэгтэй, 20 эмэгтэй тоглогч оролцож байна. Энэ удаад манай улсаас ДДХМ Насанбаярын Мөнхтуяа шилдэг 20-д багтсан байна. Тэмцээн рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхлэх ба Н.Мөнхтуяа эхний өрөгтөө дэлхийн 15 удаагийн аварга Зоя Голубеватай оноолт таарчээ.

Н.Мөнхтуяа нь 2000 онд Голланд улсад зохиогдсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан, Монгол улсын 6 удаагийн аварга тамирчин юм.

Тэмцээнийг http://imsa2016.fmjd.org/-р шууд үзээрэй.

ЭХ СУРВАЛЖ: www.mondaam.mn

 
 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!