Испанид зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Испанид зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа

Испанид зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ирэх 2021 оны тавдугаар сарын 9-ныг хүртэл орон даяар зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа. Түүнчлэн орон нутгийн цагаар Ням гаригаас (2020.10.25) эхлэн оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд орон даяар хөл хорио тогтоолоо. Гэхдээ мужийн захирагч нар хөл хорионы цагийн хуваарийг коронавирусийн цар тахлын нөхцөл байдалд тулгуурлан нэг цагаар урагшлуулж, хойшлуулж болох гэнэ.

Харин Канари арлын оршин суугчид хөл хорионы гадна үлджээ. Испанид өнгөрсөн долоо хоногт халдварын 100 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Испанийн онц байдлын дүрмийн дагуу олон хүн цугларахыг хориглож, хилээ хаах эсэх эрхийг орон нутгийн захирагч нарт олгож, дүүрэг, хотуудад хөл хорио тогтоодог.

Италид хүн олноор цуглардаг хурлын танхим, кинотеатруудыг өнөөдрөөс хаасан байна. Тус улсад Бямба гаригт халдварын 20 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Италид өнгөрсөн хоёрдугаар сард коронавирусийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийт өвчлөл сая даваад байна. Тус улсад 37 мянга 210 хүн халдвараар нас баржээ.

Мөн Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 61 настай Бойко Борисов нь Баасан гаригаас эхлэн өөрийгөө тусгаарласан байна. Үүнээс тав хоногийн өмнө тэрбээр орон нутгийн хөгжлийн асуудлаар дэд сайд нартай уулзсан байв.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж