Фижид 35 мянган хүн орон гэргүй болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Фижид 35 мянган хүн орон гэргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Фижид 35 мянган хүн орон гэргүй болжээ

 

Өмнөд Номхон далайн арлын Фижи улсыг өнгөрсөн амралтын өдрөөр хүчит далайн шуурга дайрч, их хэмжээний хохирол учруулсан юм. “Винстон” далайн шуурганы улмаас Фижид 35 мянган хүн орон гэргүй болж, одоо болтол түр хорогдох байруудад амьдарч байна. Орон гэрээ алдаж түр хорогдох байруудад амьдарч буй олон мянган хүнд ундны ус, хүнсний туслалцааг олон улсын агентлагууд үзүүлж байгаа аж.

 

“Винстон” далайн шуурганы салхины хурд секундэд 82 метр хүрсэн нь Номхон далайн бүх цаг үеийн далайн шуургыг давж гарсан юм. Далайн хүчтэй шуурганы үеэр 42 хүн амь үрэгдсэн байв. Түүнчлэн байгалийн гамшигт нэрвэгдсэн Фижи улсад Зика вирус болон халуун хумхаа өвчний халдвар тархах магадлал өндөр байгааг олон улсын тусламжийн байгууллагын ажилтнууд хэлж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс