Орос дэлхийн хамгийн том алтны уурхайг Сибирьт нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Орос дэлхийн хамгийн том алтны уурхайг Сибирьт нээнэ

Орос дэлхийн хамгийн том алтны уурхайг Сибирьт нээнэ

ОХУ-ын хамгийн том алт олборлогч "Полюс" компани 1244 гаруй тонн буюу 40 сая трой унц алтны нөөцтэй, 540 сая тонн хүдрийн нөөцтэй Сибирийн Сухой Лог ордыг 100 хувь эзэмшихээр шаргуу ажиллаж байгаагаа мэдэгджээ. Тэдний мэдээлж буйгаар огт хөндөгдөөгүй Сибирийн уг орд газар бол дэлхийд хамгийн томд орох аж. “2020 оны тавдугаар сарын 31-ний байдлаар тус орд газрын хүдрийн нөөцийг эхний ээлжинд дунджаар тонн тутамдаа 2.3 грамм алтны агууламжтай 540 сая тонн хэмээн тогтоосон. Энэ нь нийт алтны хэмжээ ойролцоогоор 40 сая унц гэсэн үг юм. Үүнээс үзэхэд Сухой Лог бол дэлхийн хамгийн том идэвхтэй алтны уурхай болох бүрэн боломжтой” хэмээн Полюсын гүйцэтгэх захирал Павел Грачев хэлжээ.

Грачевийн хэлснээр шинэ орд нь дэлхийн хоёр дахь том алт олборлогч "Полюс"-ын ирээдүйг баталгаатай нөөцөөр тогтвортой болгож байгаа юм. Өмнө нь "Полюс" шинэ орд газрынхаа ихэнх хувийг эзэмшиж байгаад өнгөрсөн сард 128.2 сая ам доллараар үлдсэн 22 хувийг нь худалдаж авахаар болсон аж.

"Полюс" бол Красноярск, Иркутск, Магадан мужууд болон Бүгд Найрамдах Саха /Якут/ улсад алт олборлодог Оросын хамгийн том, дэлхийд хоёрт орох алт олборлогч компани юм. 2019 онд тус компани 2.8 сая унц алт олборлосон бөгөөд 2020 онд мөн хэмжээний алт олборлохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж