MateBooк-ыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Хятадын Huawei компани таблет хэлбэрээр ашиглах боломжтой MateBooк нэртэй лэптопоо танилцууллаа.

Энэхүү лэптоп нь 12 инчийн дэлгэцтэй, Windows 10 үйлдлийн системтэй, 2 нь 1т буюу таблет лэптоп хоёр нэг загварт багтсан,  кейбордыг нь салгаад л таблет болгон ашиглах боломжтой. Зургаа дахь үеийн Intel Core M процессортой, 8GB RAM 512GB багтаамжтай.

MateBook-ын 128 GB-ийн багтаамжтай хамгийн хямд загвар 800 евро, харин өндөр хүчин чадалтай хувилбар нь 1800 аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж