Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу

Эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулж түрхэн зууртаа ялалтын марш эгшиглүүлэв. МАН энэ асуудалд эвлэршгүй байр сууринаас хандсаар чуулганыг өндөрлүүлсэн, даргаа алдахаас өмнөхөн Цэцийн гишүүд гарын үсэг зурсан мэдэгдэл гаргаж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргах гэж байгааг анхааруулж байсан, харин одоо Ж.Амарсанаа шүүхэд хандах боломжтой зэрэг хүчин зүйлүүд Ж.Амарсанаагийн талд байгаа ч түүний хувьд бүх зүйл нэгэнт өнгөрснийг сануулах юун. Шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг. Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Олон нийт ч Ж.Амарсанааг мартаж Цэцийн шинэ дарга хэн байхыг таамаглаж эхлэв. Цэцийн даргыг суудлаас нь хусах асуудал босож ирэх үеэс л Р.Гончигдоржийн нэр хэвлэлүүдээр явж эхэлсэн. 2001 оны Үндсэн хуулинд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг Р.Гончигдорж өдгөө 63 настай. Зи дарга нь түүнийг Цэцэд шургуулж, Цэцийн найман гишүүн гараа өргөн бууж өгөөд даргаараа сонгох хувилбар яригдсаар байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэвлэлд өгсөн урт гэгчийн ярилцлагадаа өөрийг нь Цэцийн даргаар очих гэж байгаа гэх шуугианыг үгүйсгэсэн ч илт эсэргүүцсэнгүй. Тэрээр “Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн дараагийн дарга нь Р.Гончигдорж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Та үүнд хариулт өгөхгүй юү. Та Цэцийн дарга болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм” гэжээ. Энэ бол харин үнэн. Р.Гончигдоржийг Цэцийн даргаар томилохын тулд Ж.Амарсанааг огцруулаагүй бөгөөд асуудлын гогцоо АН-ын дарга, парламентын спикерийн сандал суудлыг ороочихоод байсантай холбоотой.

Тэрээр үргэлжлүүлэн “…Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” хэмээжээ.

Тэр асуултыг тун эвтэйхэн мушгиж өөрийгөө гадна нь үлдээж чадав. Түүний үгнээс Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга хэзээ ч болохгүй гэсэн эрс шулуун хариултыг олж харсангүй. Тэгэхээр Р.Гончигдорж энэ ярилцлагаараа дамжуулаад ҮХЦ-ийн дарга болохгүй ч гэсэнгүй, болно ч гэсэнгүй баахан бөөрөнхий хариулт өгчээ.

Гэхдээ Р.Гончигдоржийг тойрсон таамаглал хөвөрч байх зуур Үндсэн хуулийн Цэцийн даргын бас нэгэн шинэ хувилбар хэвлэлүүдээр түгж эхлэв. Тэр бол СЗХ-ны дарга асан З.Нарантуяа бөгөөд түүнийг Р.Гончигдоржоос илүү өндөр магадлалтай хэмээн бичжээ. З.Нарантуяагийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдын “баруун гарын хүн” гэгддэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус, тус үндэслэсэн гэдэг.

Тэгвэл түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Үндсэн хуулийн цэцийн дарга болж магадгүй гэх. З.Нарантуяаг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор л ажлаас нь чөлөөлсөн байж мэднэ. Хэрэвзээ тэгвэл Р.Гончигдорж ч улс төрийн карьерээ төгсгөхгүй, дараагийн чуулганд санаатай үлдэж, З.Энхболд ч олонд түгсэн тэрхүү таамгийг хугалах юм. Энэ нөхцөлд Цэцийн шинэ гишүүнийг Дээд шүүхээс санал болгох ёстойг мартаж болохгүй. Ж.Амарсанаа Дээд шүүхээс Цэцэд орж, басхүү эгүүлэн татагдсан юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 4-т зааснаар “Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг ажээ. Тэгвэл Дээд шүүхээс Ж.Амарсанаагийн орны хүнийг санал болгох бөгөөд мэдээж хэрэг УИХ-ын гишүүн байх нь зохимжгүй тул З.Нарантуяа тохирох мэт. Саналаа 14 хоногийн дотор гаргах учиртай тул бид нэг их удахгүй Цэцийн шинэ гишүүний нэрийг сонсох юм. Харин түүнийг даргаар нь томилох уу үгүй юу гэдгийг Цэцийнхэн өөрсдөө л шийднэ.

С.БАТ

ЭХ СУРВАЛЖ: POLITIK.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

баянжаргалан төв 2016-02-25 103.9.90.2

нарантуяа танд амжилт хүсье бид дэмжинэ илүү оюунлаг түмэндээ эх орондоо үлдэх зөв мөртэй яваарай

Унш 2016-02-25 202.9.41.163

Аймаар муу хүн дээ энэ Нарантуяа, худлаа ярих, хулхидах гэдгийг энэ хүнээс л сурсан даа.

Зочин 2016-02-25 119.40.102.122

харьцуулах хүмүүсээ мөн олж харьцуулж байна аа. Энэ нарантуяа гуай чинь Завханд нэр дэвших гээд ажиллаад эхэлчихсэн биздээ. Харин гончигоо чинь л энд үзэх гээд байгаа юм бишүүү.

Зочин 2016-02-25 103.9.88.170

нараа ийм газар очихгүй байхаа. Завхандаа явах байхдаа. тэтгэвэрийнхэн л ????

Zalaa 2016-02-25 203.91.118.170

er ni bol Amarsanaag guitseh hun Mongold baihgui shuu, uyn yasan Naranrtuya ee heerhii dee

bileg 2016-02-25 203.91.118.170

Harin ch Gonchigoo Nrantuyagaas 100 huvi deer shuu

Shudarga 2016-02-25 203.91.118.170

Za tegeed Narantuya gej ajla hiij chadahgui televsheegui huniig gargaval bur yalzarsan uildel bolno, oron nutagt hen ch demjihgui baisan huniig yaj deed shuuhed suulgah um be, arai ch dee mongolcghuudaa, uneheer gaigui hun ***** gej uu.

зочин 2016-02-25 103.229.121.133

Манай төр үнэхээр сүйрчээ.Төрийн дээд шагнал Чингис хааны одонгоор дандаа төриййн дайснууд шагнагдсан байдаг.п.очирбат,содном,багабанди,дэмбэрэл,гончигдорж ч гэх шиг.гэтэл энэ дэээмчид бараг толгой дараалан Үндсэн хуулийн цэцэд суух юм байна.Үүнийг сүйрэл гэхгүй юу гэх юм бэ.

зочин 2016-02-25 122.254.113.17

ЭНЭ ГОНИО дорж дэмий өөрт хэрэгтэй юмаа хийнэ.ЖНЬ нөгөө бөхийн цол шигээ мөнгө авсан байх даа

Зочин 2016-02-25 182.160.4.243

Зика бүхнийг будилуулсан

Зочин 2016-02-25 150.129.143.77

Zi gej hemjeegui erhet haanaas bid yaaj salah ve.

Eserguunuudei 2016-02-25 122.201.24.249

Ih ugelj olon yum hutsaldaj bdagaa bolimoor yum doi ta nar. Savaaguu nohoi sarand hutsdag gegcheer ANamaas oor ta nart songoh songoltbugui yum shuu dei. Yuch medehgui baij Comment deer tasartsan tselmeg Aguaa eh oronchid bolchih yum aa.

Зочин 2016-02-25 180.235.180.3

Харж л байя. Цэцэд хамгийн шилдэг нь байх ёстой чадалгүйгээсээ ичдэггүйнүүд нь хүүхэд нохойн доог болно шүү.

hun 2016-02-25 103.57.93.79

AN Nam unexeer sunujee,***** zika xairan namiig balaljee,odoo you ch medexgui hogiin avgaigaar damjuulj shuuxiig atgax nee, iim ***** haanaas gardag bnaa

Zochin 2016-02-25 150.129.140.150

Ene Tor zasag ynenhyy dampurchee!

Зочин 2016-02-25 150.129.141.102

Энэ сонгуулиар АН л биш бол бусад нь хамаа алгаа. ядаж л 2017 оноос ажлын байрны сураг гарч магадгүй. ажилгүй хэцүүхэн байна шүү

ss 2016-02-25 202.126.91.99

AN aa gej. ed nariig dahij nar vzeheergui bolgox heregtei songuukiin daraa.

Зочин 2016-02-25 150.129.141.102

АН ч амар юмдоо бүр ил цагаандаа луйварддаг болоо шив дээ

Зочин 2016-02-25 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn .

Зочин 2016-02-25 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn .

Зочин 2016-02-25 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn .

Зочин 2016-02-25 202.179.28.244

АН дахиад сонгуульд ялах байхоо, Үгүй гээд хэийг сонгох юм. Ганбаатарын ХҮН намыг уу? Эсвэл МАН ыг уу? Эсвэл Уянга мэт аашлагч бие даагчдыг уу?

Сонгогч 2016-02-25 122.201.31.236

АН-ынханаас бусдыг сонгоно. Хатуухан үзнэ ээ.

Иргэний бодол 2016-02-25 150.129.140.192

Цэцийн даргыг огцруулсан нь З.Энхболд, Тэмүүжин нарын хувьд ялалт байгуулсан мэт харагдавч, үнэндээ ихэнх иргэд хуйвалдаан боллоо гэж үзэж байгаа.АН-ын нэр хүндэд халтай зүйл болсон.

Зочин 2016-02-25 202.179.26.37

математикийн багш аа. Та одоо болсон байлгүйдээ. Ходоод ч хүртэл хязгаартай ш дээ.

Зочин 2016-02-25 182.160.34.95

Гончигдорж гуай та одоо болсон байлгүй. Таны хийсэн ардчилал өнөөдөр Монгол орныг ядуу, хүн ам нь ажилгүй, байгаль орчин нь бохирдсон (утаагаа хар даа), түгжрэлтэй, стресстэй улс оронд бид эрүүл мэндээрээ хохирч байна. Одоо та хуулийг УИХ-ын гишүүдэд таатай зохицуулах үүрэг хүлээх нь үү. Арай болохгүй байх. Ядаж нэр төрөө, үр хүүхэдээ бодох хэрэгтэй. Монголчууд маш их ядарч байна шүү. Бохир агаарт, бохир ус ууж, эрүүл бус хүнс хэрэглэж байгаа нь бидний буруу юу. Нэг бодож үзээрэй. Төрийн үүрэг энэ 3 -ыг хангах чвдал байдаг Аль нь хангагдаагүй улам доройтож байна даа.

Архангай 2016-02-25 103.26.195.250

Гончигдорж одоо болноо. Ходоо явж амьдар. Уур хурч бна.

Зочин 2016-02-25 202.179.31.33

Монголыг олон удаа энэ хогоор тоглууллаа ,Одоо Гончигдоржоор яах гэсэн юм, Харин авилгалтай тэмцэх газарт шалгуулахаар огох хэрэгтэй, Дуугай царайлж гэмгуй хун шиг естой хорт могой,АН нэр хунд ч уунээс болж доордсон,2 нууртэй амьтан

SUVD 2016-02-25 202.9.41.159

IH HURAL 2 BUG DORJ BAIDAG NEGNI NYMDORJ NUGEENI GONCHIGDORJ .UHEJ UGDEGGUI 2 UVGENIIG ZAILUUL

зочин 2016-02-25 59.153.113.164

нэг өвгөнийг нөгөө өвгөнөөр солих прогноз байгаам биз дээ

Иргэн 2016-02-25 27.123.214.106

Хууль бусаар даргыг нь өөрсдийн оролцоотойгоор огцруулчихаад дараа нь өөрсдөө болохын төлөө зүтгэж байна гээд бодохоор үнэхээр ичгэвтэр асуудал юм. АН-ынхан ч дэндүү цайрчээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авна гэдэг энэ биздээ.

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-02-25 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

88671597. 2016-02-25 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-02-25 103.26.192.18

Хоёулаа Зи гийн хүмүүс, одоо аль нэгийг нь даргаар нь тавиад приусыг нь унуулах л үлдлээ.

Зочин 2016-02-25 103.57.94.111

Санхүүгийн зохицуулах хороог самарчаад явсан эрх зүйн онол мэдэхгүй хуульч нэртэй З.Нарантуяагаар Үндсэн хуулиа мануулсанаас жингэр нохойгоор мануулсан нь дээр шүү

Зочин 2016-02-25 103.57.94.111

Санхүүгийн зохицуулах хороог самарчаад явсан эрх зүйн онол мэдэхгүй хуульч нэртэй З.Нарантуяагаар Үндсэн хуулиа мануулсанаас жингэр нохойгоор мануулсан нь дээр шүү

Зочин 2016-02-25 202.21.120.66

АН-хан ялангуяа З.Энхболд бүхнийг хүч түрэн хүчээр шийдэж Гончигоо хор найруулагчийн гол дүрд тоглоод байгаа нь ард түмний дургүйцлийг хүргэж байна Ийм маягаар удаан явахгүй байхаа тэрний оронд УИХ хугацаанаасаа өмнө тарах хэрэгтэй

Зочин 2016-02-25 202.9.41.175

GONCHIGDORJ ARDCHILALIIG USTGASN ODOO UNDSEN HULIIG BUZARLAH BUG BOLJ BOLHGEE ALTANGADAS LUUVIRIIN BULEGLEL GAI BOLJ BAIGAA SHUU

zochin 2016-02-25 103.229.121.98

odoo bur tsagaandaa garaa shiv dee

Зочин 2016-02-25 45.117.34.11

Мянга дарга болоод нэмэргуй. Та нар удахгуй очдог газараа очино. Тэндээ л дарга хийгээрэй дээ

Зочин 2016-02-25 45.117.34.12

АН авсандаа орсон гэж ойлгож байгаа

Зочин 2016-02-25 124.122.85.99

Энэ Нарантуяа гайгүй эрдэм боловсролтой ухаалаг бол яая гэх вэ үнэхээр тийм шаардлага хангах нь битгий хэл нэг банканд чзээлийн эдийн засагч олигтой хийж чадахааргүй бүдүүлэг харанхуй хүн байна лээ. Хүн гэдэг өөрийгөө голохгүй юм доо. Бас ИХ хуралд санаатай юун үндсэн хуулийн цэц вэ ёстой утсан хүүхэлдэйгээр томилж төрийн мөнгийг идэж уух гэсэн луйварчид тэнэг хүүхнийг ашиглаж болох юм түүнээс толгой, хүмүүжил ,мэдлэг боловсрол байхгүй бүдүүлэгдүү хүүхэн одоо болимоор юм

Зочин 2016-02-25 202.126.91.95

Энэ Нарантуяа ҮХЦ-ийн гишүүн, бүр дарга нь болж ОНИГОО болохвий дээ.

Ёстой инээдтэй 2016-02-25 203.194.116.54

Энэ нэг УИХ-д буг байнаа. Энэ өвгөн пенсиндээ суугаасай билээ. Одоо бас Цэцийн дарга шүү. Инээдтэй юмаа даа.

Ёстой инээдтэй 2016-02-25 203.194.116.54

Энэ нэг УИХ-д буг байнаа. Энэ өвгөн пенсиндээ суугаасай билээ. Одоо бас Цэцийн дарга шүү. Инээдтэй юмаа даа.

Ёстой ***** гэж 2016-02-25 203.194.116.54

Энэ нэг УИХ-д буг байнаа. Энэ өвгөн пенсиндээ суугаасай билээ. Одоо бас Цэцийн дарга шүү. Инээдтэй юмаа даа.

Зочин 2016-02-25 202.55.180.155

АН мандтугай.

Зочин 2016-02-25 103.229.123.68

Доодох ***** МАН-н хэлмэгдүүлэлтийг мөрөөдөж байх шиг бн.

Зочин 2016-02-25 203.194.114.187

Одоо хэдхэн сарын дараа энэ луйварчин Ардчилсан намаас салж олон новшнууд шоронд орно доо