Телевизүүд төлбөртэй болох санал гаргалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Телевизүүд төлбөртэй болох санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Телевизүүд төлбөртэй болох санал гаргалаа

“Монголын телевизүүд”-ийн ээлжит форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар “Контентын үнэлэмж Монголд” ямар түвшинд явааг хэлэлцэж, үзэгчдийн тоогоо алдах болсон телевизүүд  хэрхэн мөнгө босгож, чанартай контент үйлдвэрлэдэг болох вэ гэдгээ ярилцаж байна. “Максима Медиа” компанийн судалгаанд  Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг гэжээ. Энэ нь өмнөх 2014 онтой харьцуулахад 10 минутаар буюу гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн рекламынхаа орлогоор ажилчдаа цалинжуулж, мэдээ нэвтрүүлгээ үйлдвэрлэдэг телевизүүд ингэж үзэгчгүй болсон нь  хөрөнгөгүй болсонтой холбоотой гэж телевизийн захирлууд ярьж байна. Техник, технологийн хөгжлийг харуулсан сайн, чанартай контент телевизүүд хийдэг болохын тулд үзэгчдээсээ мөнгө авдаг болох хэрэгтэй. Ингэхдээ телевизүүдийн уран бүтээлчдийн бэлтгэж хийсэн бүтээгдэхүүнийг дамжуулдаг оператор компаниудын үзэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг үзэгчдийн шалгуураар телевизүүд хуваан авах нь зөв. Муу мэдээ, нэвтрүүлэг хийсэн нь огт мөнгө авдаггүй, сайн бүтээл туурвисан нь мөнгөний ихэнхийг авдаг байх зарчмаар орлогоо шударга хуваадаг болохыг зарим телевизийн удирдлагууд санал болгож байна.

Зохиогчийн эрхийн тухай, Оюуны өмчийн тухай хуулиудыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Цаашид зохиогчийн эрх зөрчигдсөөр байвал хэвлэл мэдээллийн салбарын чанарын талаар ярилтгүй. Зохиогчийн эрхийг сайтар дээдлээд явбал чанаргүй телевизийн тоо цөөрнө. Хэвлэлийн салбарт хуваарилах төсөв, сурталчилгааны хүртээмж нэмэгдэнэ. Мөн аль суваг нь их үзэгчтэй, үзэгч ямар телевизийг илүү сонгож байна гэдгээр нь үзэгчээс авах орлогыг хуваарилаад явах нь энэ салбарын хөгжлийг тодорхойлох хамгийн энгийн гарц болох нь ээ.

Монгол Улс нэг хүнд ноогдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16 мянга 216 хүн тутамд нэг телевиз ноогдож байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ёсны зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн буюу агаараар цацагддаг 18, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кабелийн 53 телевиз, орон нутагт 20 орчим кабелийн суваг, 60 орчим өргөн нэвтрүүлгийн телевиз байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2016-02-25 202.70.46.210

ЭНХБАЯРЫГ ЗАСАГЛАХААС НААШ РАВДАН БИ ЗУРАГТ ҮЗЭХГҮЙ ГЭЖ БОДЖУУГАА!

Зочин 2016-02-25 153.156.28.66

teneg ats chi neg odor oimsoo gyalalzuulana shuu

MONGOL SUVAG 2016-02-25 202.55.180.186

Uzegchdiin toogoo aldaj baigaa hamgiin tom shaltgaan bol uzej bui kino esvel nevtruuleg dunduur urt udaan nurshsan reclam tsataj baigaagaas l bolj baigaashdee.

Зочин 2016-02-25 202.21.106.162

ajillagsdinhaa medlegiig deeshluulehgui bol yalgaa garah uu?

ккк, ха ха ха 2016-02-25 137.186.121.166

ТОМ БАЯН УЛС ГҮРНҮҮД ИХ Л САЙНДАА 15-20 ТЕЛЕВИЗТЭЙ БАЙДАГ БАЙХ, КАБЕЛИЙН СУВАГ БОЛ ӨӨР Л ДӨӨ. 3 ХАН САЯ ХҮНТЭЙ МОНГОЛ ЭНЭ 100 ОРЧИМ ҮНДЭСНИЙ СУВГИЙГ ҮЗНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. БИ ТВ-ИЙН УДИРДЛАГА ЭРГҮҮЛЭХ ДУРТАЙ НЭГЭН БОЛОВЧ 4-5 СУВАГ Л ДУТУУ ХАГАС ХАРДАГ ДАА. ТЭХЭЭР ТӨЛБӨРТЭЙ БОЛГОВОЛ ОЛОН СУВАГ ДАМПУУРНА. БИ ХҮРТЭЛ ҮЗЭХЭЭ БАГАСГАНА. ТӨЛБӨРТЭЙ БОЛГОЖ ЧАДВАЛ ЧАНАРТАЙ ХЭД НЬ Л ҮЛДЭНЭ, ЭСВЭЛ БАЯН ЭЗЭДТЭЙ НЬ БАС ХОЦРОХ БИЗ...

sat 2016-02-25 150.129.140.64

Сонгууль дохохоор нэг нэгнийхээ сонгуулийн сурталчилгааг хаах гэсэн ядсан арга л бдаг. Толбортэй болбол толох хvн олдохгvй. Дундажаар 3 цаг vздэг гэж бас худлаа. Ажилгvй улсаа тоолчих. Ажилтай нь орой 30 минут л vзнэ

sat 2016-02-25 150.129.140.64

Сонгууль дохохоор нэг нэгнийхээ сонгуулийн сурталчилгааг хаах гэсэн ядсан арга л бдаг. Толбортэй болбол толох хvн олдохгvй. Дундажаар 3 цаг vздэг гэж бас худлаа. Ажилгvй улсаа тоолчих. Ажилтай нь орой 30 минут л vзнэ

zochin 2016-02-25 150.129.142.113

1. Solongosin olon angit savangiin duuri 2. Unen hudal n medegdehgui reklam 3. udurjin gardag Tv-shop ene gurwiig hasaad haschihwal ch bolchihno doo

РАВДАН 2016-02-25 202.70.46.216

БИ ЗУРАГТ ҮЗЭХЭЭ БОЛИОД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА! НАДАД МУУДСАН ЮМ Л АЛГА! ЭНХБАЯРЫГАА ЗАСАГЛАХААР Л ҮЗНЭ ГЭЖ БОДЖУУГАА!

Зочин 2016-02-25 59.153.115.69

ЗА АШГҮЙ ЭНЭ ӨМХИЙ СОЛОНГОС КИНОНООС САЛГАЖ ӨГӨХ НЬ

Зочин 2016-02-25 150.129.143.158

форум хийгээд л хөгждөг бол ч, 3-4 ТҮ байхад л хангалттай

зочин 2016-02-25 103.26.194.210

тэр 15 аас хойших сувгийг үздэггүй юнивишингийн тэгэхээр нэгбодлйг тёлёвизийг чанар сайжина

Зочин 2016-02-25 202.70.38.18

Монголын олон суваг байдаг гэсэн. Сайн биздээ өөрсдөө ТВ гээс хасагдаж байвал. Сайхан мэдээ байна аа. Хурдан шийдэгдээсэй

Зочин 2016-02-25 202.70.38.18

Сайн л биз бүгдийг нь үзэхээ больчилдоо олигтой зүйл огтоос гаргадаггүй байж ганц Монгол HD гээ үзий даа

зочин 2016-02-25 203.91.115.42

тавин хэдэн ТВ ээс чинь ийглийн мэдээнээс өөр үзэх юм байдаггүй шд. бөөн солонгос кино ямар ч чанаргүй нэвтрүүлэг нэртэй хов жив

зочин 2016-02-25 203.91.115.42

тавин хэдэн ТВ ээс чинь ийглийн мэдээнээс өөр үзэх юм байдаггүй шд. бөөн солонгос кино ямар ч чанаргүй нэвтрүүлэг нэртэй хов жив

Зочин 2016-02-25 49.0.160.142

төлбөртэй болгохын цаана мэдээж хүн үзэхээр чанартай нэвтрүүлэг хийгдэнэ гэсэн санаа ш дээ, төлбөртэй болгож байж л дампуурахгүй явна ш дээ, хүн мөнгөө төлөөд ирэхлээр чанаргүй үндэсний ТВ шиг юм үзээд сууж байхгүй нь мэдээж, чанаргүй нь зах зээлээс шахагдаад л гарч таарна шдээ. тэгэхээр төлбөртэй болгох нь зөв.

Зочин 2016-02-25 202.55.180.8

байрны мөнгөн дээр бас монголын радиогийн 300 төгрөг аваад байгаа шүү

Зочин 2016-02-25 202.131.233.187

Яриад байдаг яриад байдаг за яахав дээ ярил даа, бүтэж байгаа юм юу байна, хийж байгаа зүйл чинь болоод байна уу, Ер нь энд хэсэг хүмүүс манлайлаад гүйгээд байгаа харагддаг юм, та бүхнээс юу үнэртээд байна гэхээр ТВ-н салбарыг атгах гэсэн, мөнгөний урсгалыг өөрсдөндөө чиглүүлэх гэсэн нэг тийм үнэр ханхлаад байгаа шүү

Зочин 2016-02-25 202.131.233.187

ТВ-н захирлууд цаад эзэд дээ гүйж очоод хэл-бид цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй боллоо. Санхүүжилтээ тогтмол хий эс бөгөөс ТВ хаа гэж хэл, цааш нь дамжуул

Зочин 2016-02-25 202.131.233.187

одоо тэр МҮОНРТВ иргэдээс байрны мөнгөн дээр тооцож хураамж авдаг байдлаа нэн даруй зогсоо, Цагийн хүрдээс өөр үзэх зүйл юу ч байхгүй, ядаж олон нийтийн статустай биз, тэгсэн тэр De Facto -г болиулдаг нь яаж байгаа юм, ийм дуракууд даа

Зочин 2016-02-25 202.131.233.187

хөөрхийдөө мөнгөггүй дээд аргаа барж байна даа, цаашаа явмаар байдаг, хөдлөх гэхээр хөлийг нь тушчихаад байдаг, ер нь тэгээд муу юм болохоор хойд муу хар овоохой гэдэг шиг болохгүй болохоор эцсийн хэрэглэгчидэд ачаагаа үүрүүлэхгээд зүтгээд байдаг хачин зангаа болих хэрэгтэй. Түүний оронд ёстой ТВ-н тоог цөөл, чанаржуул, төрөлжүүл, адил төстэй байдгаа боль, тоглоомын дүрмээ тодорхой болго, тэгвэл үзэгчид та бүхний хийсэн контент гэнэ үү, бүтээл гэнэ, нэвтрүүлгэ гэнэ үү үзэх л болно, Эцэст нь гэж хэлэхэд: хэтэрхий чамирхаж элдэв гадаад үг хэллэг нэршлээр битгий ярилдаа та бүхэн чинь үзэгчдийг оюун санааны хөтөч биз. Хүмүүс түүнийг чинь ойлгохгүй болохоор сонирхол нь цаашаа л явна

Зочин 2016-02-25 49.0.161.121

hulgaigaar baahan kino nevtruuleg gargadag duu dursnii chanar hangahgui shtorknii duu n uhsen hun ch sermeer aimaar changa tsochtol genet garch irdeg geed eruul mongol humuusiin hiih yum bish l baina da deer n mungu avna genuu odoo bur ulaan tsagaan deerem hiideg bolj de yum yum uzehnee

Зочин 2016-02-25 124.158.107.20

Дуртай шаарнууд вэ? БИтгий давар гээд хэлчихье. Чадахгүй байгаа бол наад ТВ нэртэй сүгнүүдээ хаачих л даа. Үзэх юм байдаг ч юм шиг

Зочин 2016-02-25 112.72.9.246

tulburtei bolgood uz uz. yu bolohnuu minii bodloor gants hoyorhon tv-ees busadn hetsuudehl baihdaa

ZOCHIN 2016-02-25 202.170.68.19

CHANARGUI, UZEH YUMGUI TV-NUUDEER YAH VE DEE.

Зочин 2016-02-25 202.72.245.123

Телевизийн татвар гэдэг дээрэм хэвээрээ юу? Болиулах сан, монгол тв үзэхээ болиод удаж байна, хааяа завтай үед аль нэг мэдээг нь харахад бөөн дүгнэлт тархи угаалт. Телевиз үзэхээ байчихвал хүний амьдрал эрүүл мэнд дээшилнэ үү гэхээс доошлохгүй

Зочин 2016-02-25 103.26.193.21

Tsahilgaanii tolbor deer chini tviin huraamj geed 1000 togrog bnga l avch bgaa shhtee

Зочин 2016-02-25 59.153.115.45

uzehgui ee,internet bhad l boloo er ni uzeed suudag emgen ovgon l baidag bh

kkk 2016-02-25 49.0.187.114

kkk haren n naadah internetees chini bolood naad hed chini ingej uimeldeel bn minii huvid ihenhdee internetees medeellee avdag olon eh survaljaas tegeed naad hed chini husseneeree tolgoi ugaaj chadahaa baihlaar internetiig hyazgaartai boloh arga hemjeeg avch ehelj bna net undur tulburtei boluul hussen es hussen tv ees medeelel avna gedeg uudnees

Зочин 2016-02-25 150.129.140.136

TV үзэхээ болиод удаж байна. Дандаа ард нь нэг нэг эзний эсвэл намын ашиг сонирхол нуугдаж, нэвтрүүлгүүд нь тархи толгой угаах зорилго агуулна. Гаргаж байгаа кино нь хамаг энерги үхүүлсэн Солонгос сериал. Тэгээд л нэг их реклам хөврүүлчихнэ. Хүнд өгөөж хэрэг болох юм юу ч байхгүй

zochin 2016-02-25 202.9.40.118

yosotoi davarvaa

Зочин 2016-02-25 202.21.124.29

yum bolgond l tolbor huraamj geh yum, tegvel buh TV dampuurna sh dee, hen edniig tooj uzdeg yum. tolbortei ch chanartai gadaad suvguudaa uzne sh dee

guest 2016-02-25 202.21.112.202

ee chaavas da...mongol xeleeree zov yaridaggui, uzuushtei nevtruuleg xiideggui, yanxan tsariatai xuuxnuudees oor xun baixgui baij ene suvguud bas mongo genee?

Батаа 2016-02-25 122.201.22.224

төлбөртэй болгоод үзээч дээры Хэ хэ хэн та нарын энэ заваан юмыг төлбөр төлж үзэх м Төлбөргүй байхад нь үзэх юм алга байхад ...... дэмий суваг эргүүлэхгүй амар амар...

Зочин 2016-02-25 103.57.94.187

Цэвэр өрсөлдөөний зарчмаар л явах хэрэгтэй. Төлбөртэй болвол хүн сайныг л үзнэ. Тааруухан нь өөрсдөө дампуурна, тийм болохоор юу юугүй төлбөртэй болох гэж яараад дэмий байх аа