Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Жолооч нар машиныхаа аюулгүй байдалд анхаарч, зогсоол дээр тавьсан байх үед хэн нэгэн машиныг нь эвдэх тонох зэрэг эрсдлээс хамгаалан дохиолол суулган камер тавих нь элбэг болсон билээ.

Машины камерууд олон янзын хүчин чадал загвартайгаар худалдаанд гарч буйгийн нэг нь энэхүү ухаалаг камер юм.

Энэхүү камер нь 8 GB багтаамжтай учир олон сар, өдрийн бичлэгийг хадгалах хүчин чадалтай. Бичлэг хийх, зураг авах үйлдлийг давхар хийдэг, машин гэнэт зогсох зэргийн улмаас камер унтрах үед бичиж байсан бичлэгээ автоматаар хадгалж, камерыг буцаан асаахад өмнөх бичлэгээ үргэлжлүүлэн бичнэ.

Тиймээс машины осол гарсан тохиолдолд хамгийн том нотлох баримт болох давуу талтай.  Үнэ нь 29 ам.доллар аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж