ОБЕГ: Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ | News.MN

ОБЕГ: Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ

ОБЕГ: Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ

ОБЕГ: Дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Өнгөрсөн амралтын өдөр таван ханатай гэр шатаж, дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд өчигдөр /2020.10.25/  өдрийн 16:05 цагийн орчимд гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу гал унтраах аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутад унтраажээ. Харамсалтай нь, гал түймэрт долоо, зургаа, тав, хоёр настай дөрвөн хүүхэд  өртөж, нас барсан байна. Алба хаагчид хүүхдүүдийн цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд 14:22 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь хоёр суудлын автомашин, бага оврын хоёр ачааны автомашин /портер/, норд бенз загварын ачааны автомашин мөргөсөн байна. Ослын улмаас арван хүн бэртэж, хоёр хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн найман хүнээс “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан 58 настай эрэгтэй Ч, 31 настай эмэгтэй Б нар автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алдсан байна.

                       СУУДЛЫН АВТОМАШИН ОНХОЛДОЖ ЖОЛООЧ НЬ БЭРТЖЭЭ

  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, “Цагаан хаалга” гэдэг газарт суудлын автомашин онхолдож, нэг хүн бэртсэн байна. Энэ сарын 25-26-нд шилжих шөнө “Ноте” загварын суудлын автомашин онхолдож жолооч нь 44 настай эрэгтэй М нь эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг алба хаагчид сумын эмнэлэгт хүргэсэн байна.

Ослын дуудлага энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 02:50 цагт ирсэн байна. Энэ даугу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын хүн эмнэлгийн ажилтан 03.15 цагийн орчимд очиж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

                 АЛГА БОЛСОН 58 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Зулзагант гол” гэдэг газарт тус сумын харьяат иргэн58 настай Ч нь Дархан сумын төвөөс гэр рүүгээ явах гэж автомашинаар гараад сураггүй болжээ. Алга болсон иргэнийг гэрээс нь зүүн урд зүгт 42 км-ийн зайд “Тавын гуу” гэдэг газраас эсэн мэнд  олжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 202.55.188.46

Huuhduudee tejeej chadahgui bolohoor albaar ***h geed geree tsoojlood gal taviad yavsiim bishuu

Avatar

ЗОЧИН 2020-10-26 64.119.25.150

Энэ монгол улсад дайн байлдаан болж буй тэр улс орнуудаас ч илүү олон хүн, түүний дотор нялх балчир үрс авто осол, гал түймэр гамшиг, гэмт хэргийн улмаас үрэгдэж байна. Даан ч дээ. Төр засгаас ямар ч арга хэмжээ авдаггүй. Цагдаагийнхан зөвхөн тоог нь бүртгэж хэвлэл мэдээллийнхэн нийгэмд хар мэдээ хүргэж байдаг ийм дүр зураг сүүлийн 30 гаруй жил үргэлжилж байна.

Avatar

Зочин 2020-10-26 202.21.100.210

Яах гэж гэрээ цоожилдог юм вэ. Яах гэж хүүхдийн амьд явах эрхийг хамгаалж чадахгүй тамлаж амь насаар тоглох гэсэн юм төрүүлсэн юм вэ.

Avatar

Зочин 2020-10-26 66.181.161.39

Hariutslagiin togtoltsoo haa ch alga.

Avatar

Зочин 2020-10-26 103.229.121.251

ЗАСАГЛАЛЫН АРХАГ ХОМСДОЛ АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙХГҮЙ БОЛГОЖ БАЙНА .

Avatar

Зочин 2020-10-26 202.21.107.104

4 хүүхдийн ээж хаана явна вэ. Харж асрах хүнгүй нялх хүүхдийг орхидог.

Avatar

зочин 2020-10-26 150.129.143.177

тэр тв5телевиз хүүхдийн тоог хэлдгийг болиулах хэрэгтэй болих хэрэгтэй

Avatar

um ma ni pad me hum 2020-10-26 192.82.68.143

um
ma ni pad me hum

Avatar

bat 2020-10-26 192.82.65.182

tor zasgiin tolgoid baisan,odoo baigaa buh hulgaichuudad ene dorvon huuhdiin uhel shuud hamaatai shuu.ta nar uhelden temtsej darga boldog,bolood idej uuh.erh medlee udaan hadgalahaa l boddog.ajil hiih zav ,chadvar,medleg bolovsrol baihgui.buunguutaa shorond ordog gutamshigtai amitad.ard tumen yaagaad yadaj tavin metr kvadrat bairgui baigaa yum be,yaagaad baril;giin kompaniudad barilga barih gazriig ni cholootei olgohgui bna,yaagaad iim bayan orni ard tumen iim yaduu amidarch baigaa yum be.n****

Avatar

ЗОчин 2020-10-26 203.91.118.150

Юу вэ.. Дөрвөн хүүхдүүдийг харж хандах том хүнгүй байсан болдж байна уу. Арай ч дээ. Эн юу болж байна. Хайран сайхан хүүхдүүд.

Avatar

Зочин 2020-10-26 51.81.82.130

Яасан хэцүү юм бэ өдөр бүр аймшигтай үхэл гарч байх юм тэр болгон дандаа нялх хүүхдүүд хамт үхсэн байх юм яасан хэцүү юм бэ энэ чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж