УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав | News.MN

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

НЭМЭЛТ: 16.00

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгах санал гаргажээ. Энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга, Шадар сайд Я.СОДБААТАР:

-Дэлхий нийтэд коронавирусийн цар тахал хоёр дахь давлагаа хүчтэй болж, дэлхийн 216 улсыг хамарч, 1,1 сая хүн нас барсан энэ үед улс орон бүр өөрсдөдөө тодорхой хориг арга хэмжээг авах, зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, 106 улс олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, 115 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан байна. Тиймээс Монгол Улсын Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-н өдрийг хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Засгийн газар Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар албажна. Монгол Улс коронавирусийн цар тахлыг дотооддоо алдаагүй ч гэсэн зөөвөрлөгдөж ирсэн 339 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар мөн улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа, тээвэртэй холбоотой шийдвэр гаргалаа. Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомт, улс хооронд болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн жолоочоо халдвар илэрсэн. Тиймээс эрсдэлтэй цэгт арга хэмжээ авч, зөөвөрлөгдөх ирэх гурван бүс гэж үзэж байгаа. Үндсэн найман боомт, эрүүл мэндийн салбарын халдвар хамгааллыг сайжруулах, гаднаас татан авалт хийж байхдаа халдварыг алдахгүй байх гэсэн гурван чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор тус боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийх саналыг Засгийн газарт гаргаж байна. Тиймээс тодорхой хязгаарлалтын ажлууд хийхээр төлөвлөснийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд ачаа тээврийг тодорхой зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

"АРВАННЭГДҮГЭЭР САРД 10 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн нислэг, 6 БНСУ, нэг нислэг Франкфурт, Токио руу хоёр, Казакстаны Алматы хот руу тус бүр нэг нислэг үйлдэх хуваарь гарлаа. Өнөөдрийн байдлаар бид 98 удаагийн тусгай нислэгээр 19519 иргэнийг эх орондоо авчирсан. 2020 оны нэгдүгээр сараас хойш авто зам болон агаарын замын боомтоор 26100 иргэнийг эх орондоо авчраад байна.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарлаа. Шинэ жилийн арга хэмжээг ч мөн цуцлах уу?

-Өнгөрсөн наймдугаар сарын 1-ээс эхлэн олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатай нээсэн. Шинэ жилийн арга хэмжээг хориглох эсэх талаар шийдвэр гараагүй ч судалж байна. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинэ жилийн арга хэмжээ болох үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдах өндөр эрсдэлтэй гэдэг саналыг гаргасан ч өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гараагүй.

-Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа учраас хязгаарлалт хийнэ гэсэн үү?

-Алтанбулаг боомтоор орж ирэх жолооч нарт хязгаарлалт тавьж, боомтоосоо ачаагаа авахдаа жолооч сэлгэх, аж ахуй нэгжүүд өөрсдөө очиж авах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Алтанбулаг боомт дээр ачаа, тээврийг хүлээж авах агуулах, байгууламж байгуулахаар ажиллаж байна. Алтанбулаг боомт төдийгүй Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг голлох боомтууд дээр карантины тусгай бүс байгуулж, тэндээсээ ачаагаа хүлээж авах, тээвэрлэх зохицуулалт хийнэ.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.10.26/ 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар аравдугаар сарын 30-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 338 болсон бөгөөд тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 66.181.189.135

Больж үз. Хүрэлсүхийн ЗГ ийм шийдвэр гаргавал эдийн засагт учрах хохирлыг тооцоогүй байна гэсэн үг. Хичнээн бизнес хаалгаа барьж хичнээн айл орлоггүй болж дахиж хэдэн жилдээ сэхэхгүй байдалд орно.

Avatar

Zz 2020-10-26 64.119.20.230

Shine jiliig hj yadag yum be zambaraagui sar uuj iddeg iim uls oron manaih shig bhgui shu olon niitiin iim arga hemjeeg horih heregtei shu

Avatar

Зочин 2020-10-26 203.169.50.122

Засгийн газар болон Онцгой комисс сайн ажиллаж байна.

– дотоодоо алдаж болохгүй шүү хүн болгоны оролцоо ухамсар хэрэгтэй шүү
– олон улсад байдал маш хүнд байна, Настай аав ээж дээрээ очиж чадахгүй, бурхан бологсодоо гараж өгч болохгүй хэцүү байна.

Avatar

Зочин 2020-10-26 66.181.184.28

niiteeree

Avatar

Зочин 2020-10-26 66.181.184.28

amnii haaltnii ach tysiig ch medehgui eruul mendiin erguutsen saidai yaana da,ingej iiteere zadgairsaar baigaad genet hund baidald oroh vii de.shine jil baitygai tsagaan sariig ch tevcheed unguruutsguuh shiidveree erthen gargaa

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Ашгүй

Avatar

Zochin 2020-10-26 46.224.12.175

Turk ruu ongots gargaachee 10sard bhgui 11sariig huleej bsan .Araihiij turkad irsen odoo butsaad german yuwaad tendeesee mongol yuwna gehiim olon sar hunii nutagt damjin yuwaa bidend Tiim ih zardal alga unendee huleeseer bgad damjin yuwahdaa l korona awah shinjtei Munkhtushig dargaa bodoltdoj uzeech guij bna

Avatar

Зочин 2020-10-26 192.82.70.23

iim yadarsan bol mongol armee urdaas duduaa.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.70.23

tagnuulin gzarin ohin iim yum omdog e geel eh orono hamgaalsan hun haahuli abdaguin.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.70.23

anhaa gedeg tv studi ene bichleg hideg gesen biluu. odhuu bolohgui bol taban tolgoigos amerik tsagdaa duud daa. iim yum gey yu baihin heden huchin habtast hereg nad yariad yadiin.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.70.23

bi nasara tagnuulin gazar ajilsan. nadaas ingey meduuleg orshoola abdaguima. dandaa suulin 12 jil uzeler doromjilossoor reket hiser. ene bansh buynaa anhaa gedeg rezedib. chi oilgosnuu.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.70.23

humuus ger orondo amar taiabn abimaar ene huuhen durtai aildaa uzeler doromjilsoor iim baiy boldinmuu. odor shon hamaagui uzeeler doromjilsoosr. bi said hun ingey doormjiluulad suuy cahdahgui ee. arga hemjee abal daa.

Avatar

ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ! 2020-10-26 192.82.78.232

ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ!

Avatar

Зочин 2020-10-26 66.181.161.25

Монголоос Сөүл, Хөх хотод онгоцоор очсон хүмүүсээс короно вирус илэрсэнийг юү гэж тайлбарлах вэ? ОМ дугаартай МИАТ-ын онгоц УБ-т шатахуун цэнэглээд ниссэн гэдэг тэнэг тайлбараасаа ичихгүй юм уу?

Avatar

Зочин 2020-10-26 103.26.195.111

Yu h*****d bgaa yum Uchiraa medej uilaarai muu p***a

Avatar

Зочин 2020-10-26 59.153.114.49

ЖЕНКО ХҮРЭЛСҮХ ХОЁР МАСК ЗҮҮ Л ДЭЭ.

Avatar

MGL 2020-10-26 103.229.120.68

Хятад тай хилээ нээсэн нь дээрээ

Avatar

Зочин 2020-10-26 122.201.21.120

маскгүй явж болохгүйг хугацаа зааж анхааруулаад, ийм зөрчил гаргасан тохиолдолд торгох арга хэмжээнд шилжье.

Avatar

Зочин 2020-10-26 202.126.89.41

Зөв. Тэхдээ Гадуур ОНЦГОЙ БАЙДАЛ ч бүр НОХОЙН БААС болсон шиг санагдсан 10 хүн тутмын 1 нь л МАСКТАЙ…..Арай л дэндүүү дээ иргэд…….

Avatar

нэгэн ээж 2020-10-26 103.80.210.229

одоо үйл ажиллагаагаа идэвхижүүлмээр байнаа орос нэг л биш боллоо хажууханд шүүдээ ядаж томуу нэмэгдээд байна.

Avatar

Иргэн 2020-10-26 103.143.41.2

Энэ маскыг сайн зүүлгэмээр байна, одоо ханиадны үе бүр хамаагаа алдсан байна

Avatar

зочин 2020-10-26 103.212.118.167

Хугацааг сунгасан зөв шүү. Өвчин нэмэгдээд байдаг. Найр хавтгайрсан,
нус цэр гудамжинд нэмэгдсэн, маск нтр бүр зүүхгүй болсон гээд нөгөө
өвчин вирус бараг дэргэд байна даа

Avatar

зочин 2020-10-26 150.129.143.177

угаасаа хил хаалттай юм шиг мѳртлѳѳ нээлттэй юм биш үү худлаа нэг их тусгай үүргийн онгоц ч гэх шиг урд замын үд боомтууд задгай байгаа юм бишүү цаг хугацааны асуудал гээд байсан

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Xятадаас биш дандаа хойноос орж ирж байна даа

Avatar

sh 2020-10-26 192.82.78.143

urd shinjj temdeggvi hvn olon bgaa shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж