УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгах санал гаргав

НЭМЭЛТ: 16.00

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгах санал гаргажээ. Энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга, Шадар сайд Я.СОДБААТАР:

-Дэлхий нийтэд коронавирусийн цар тахал хоёр дахь давлагаа хүчтэй болж, дэлхийн 216 улсыг хамарч, 1,1 сая хүн нас барсан энэ үед улс орон бүр өөрсдөдөө тодорхой хориг арга хэмжээг авах, зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, 106 улс олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, 115 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан байна. Тиймээс Монгол Улсын Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-н өдрийг хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Засгийн газар Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар албажна. Монгол Улс коронавирусийн цар тахлыг дотооддоо алдаагүй ч гэсэн зөөвөрлөгдөж ирсэн 339 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар мөн улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа, тээвэртэй холбоотой шийдвэр гаргалаа. Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомт, улс хооронд болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн жолоочоо халдвар илэрсэн. Тиймээс эрсдэлтэй цэгт арга хэмжээ авч, зөөвөрлөгдөх ирэх гурван бүс гэж үзэж байгаа. Үндсэн найман боомт, эрүүл мэндийн салбарын халдвар хамгааллыг сайжруулах, гаднаас татан авалт хийж байхдаа халдварыг алдахгүй байх гэсэн гурван чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор тус боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийх саналыг Засгийн газарт гаргаж байна. Тиймээс тодорхой хязгаарлалтын ажлууд хийхээр төлөвлөснийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд ачаа тээврийг тодорхой зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

"АРВАННЭГДҮГЭЭР САРД 10 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн нислэг, 6 БНСУ, нэг нислэг Франкфурт, Токио руу хоёр, Казакстаны Алматы хот руу тус бүр нэг нислэг үйлдэх хуваарь гарлаа. Өнөөдрийн байдлаар бид 98 удаагийн тусгай нислэгээр 19519 иргэнийг эх орондоо авчирсан. 2020 оны нэгдүгээр сараас хойш авто зам болон агаарын замын боомтоор 26100 иргэнийг эх орондоо авчраад байна.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарлаа. Шинэ жилийн арга хэмжээг ч мөн цуцлах уу?

-Өнгөрсөн наймдугаар сарын 1-ээс эхлэн олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатай нээсэн. Шинэ жилийн арга хэмжээг хориглох эсэх талаар шийдвэр гараагүй ч судалж байна. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинэ жилийн арга хэмжээ болох үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдах өндөр эрсдэлтэй гэдэг саналыг гаргасан ч өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гараагүй.

-Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа учраас хязгаарлалт хийнэ гэсэн үү?

-Алтанбулаг боомтоор орж ирэх жолооч нарт хязгаарлалт тавьж, боомтоосоо ачаагаа авахдаа жолооч сэлгэх, аж ахуй нэгжүүд өөрсдөө очиж авах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Алтанбулаг боомт дээр ачаа, тээврийг хүлээж авах агуулах, байгууламж байгуулахаар ажиллаж байна. Алтанбулаг боомт төдийгүй Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг голлох боомтууд дээр карантины тусгай бүс байгуулж, тэндээсээ ачаагаа хүлээж авах, тээвэрлэх зохицуулалт хийнэ.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.10.26/ 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар аравдугаар сарын 30-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 338 болсон бөгөөд тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж