Сельфичид тогосыг үхтэл айлгажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Сельфичид тогосыг үхтэл айлгажээ

Хятадын нэгэн амьтны хүрээлэнд сельфичдээс болж хоёр тогос үхсэн хэрэг гарчээ. Амьтны хүрээлэнд олон хүн гоёмсог амьтантай зургаа авхуулах гэж гар дамжсаны дараа гоёмсог амьтад үхжээ. Юньнань мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр хүмүүс зураг авхуулах гэж хөөрхий шувуудыг үхтэл нь айлгаж, барьж байхдаа өд сөдийг нь унагасан байжээ.

Тус амьтны хүрээлэнд ийм хэрэг өмнө нь огт гарч байгаагүй гэнэ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд шувуудад хүрч болохгүй гэдгийг урьдчилан анхааруулсан байсан ч хүмүүс тоогоогүйгээс дээрх хэрэг гарчээ. Ажилтнуудын хэлснээр хүмүүс тогоснуудыг хоол өгч урхидан барьж авч, гараас нь мултрах гэж оролдох үед өд сөдийг нь зулгааж, сүүлнээс нь татжээ. Нэг хүн бүр тогосыг тэврэх гэж оролдсон аж. Үүнээс хойш хагас цагийн дараа тогос үхсэн байна.

Амьтны хүрээлэнгийн малын эмч тогос шувууг айснаас болж үхсэн гэж таамаглаж байгаа юм. Гэнэтийн цочролоос болж тогосны зүрх нь хаагддаг ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж