Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөөх цувралын чухал тав дахь тоглолт өнөөдөр/2020.10.26/ Спортын төв ордонд болно.
- Алдар Танан Гарьд 76 – 73 SBL Хасын Хүлэгүүд (Цувралын харьцаа 2:2)
Цувралын гурав дахь тоглолтонд С.Өрнүүнбилэг, лигийн тэргүүн тоглогч Б.Билгүүн нарын сайн тоглолтын ачаар ялалт байгуулсан SBL Хасын Хүлэгүүд баг өнгөрөгч цувралын дөрөвдэх тоглолтонд давуу байдлаа баталгаажуулах гэж талбайд гарсан ч тусыг эс олов. SBL Хасын Хүлэгүүд баг уламжлал ёсоор самбарт илүү тоглож, 47 удаа самбараас бөмбөг авсны 15 нь довтолгооных байв. Гэвч аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд багаас А.Тэмүүжин, М.Тэлмэн, О.Ууганбаяр нар онцгой байсан. Ялангуяа А.Тэмүүжин 26 оноо авч бүгд тоглогчдыг тэргүүлэн, тоглолтын шийдвэрлэх мөчид гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, багтаа тэргүүллийг авчирсан.
Эргэн гараанд гарч буй П.Болортулга таван хаалт гүйцэтгэж бүх тоглогчдыг тэргүүлсэн.
Алдар Танан Гарьд баг цувралын өмнөх тоглолтуудад өрсөлдөгчөөсөө бага оноо авч, тоглолтыг эхлүүлдэг байсан бол цувралын дөрөвдэх тоглолтонд тийм зүйл болсонгүй. Эхний гурван үед онооны тэргүүллийг бий болгож, SBL Хасын Хүлэгүүд баг араас нь нэхэж байлаа. Өмнөх тоглолтын баатар С.Өрнүүнбилэг 11 оноо, 13 самбараас бөмбөг авч үзүүлдэг тоглолтоо толилуулсан бол лигийн тэргүүн тоглогч, багийн ахлагч Б.Билгүүн 19 оноо, 10 самбараас бөмбөг авалт, дөрвөн ашигтай дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, дөрвөн хаалт түүний итгэлт багийн анд лигийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн 10 оноо, долоон самбараас бөмбөг авалт, долоон ашигтай дамжуулалт гэсэн тус бүр тун тэгш тоглолтыг үзүүлжээ.
Холбоотой мэдээ