Долоо хоногийн өрнийн зурхай 2020.X.26-2020.XI.1

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.X.26-2020.XI.1

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.X.26-2020.XI.1

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.X.26-2020.XI.1/-г хүргэж байна.


Хонь

Идэвхтэй, гүйлгээ ухаантай хүмүүст ээлтэй долоо хоног. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж, бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тохиромжтой үе.

 

Үхэр

Ухаарал бясалгалын долоо хоног байх болно. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.

 

Ихэр

Эв эеийг эрхэмлэх долоо хоног. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Гэр орны ажилд өөрийгөө зориулж, гэр бүлдээ зөрчил бүү гарга. Таны зарим нэг ая дангүй байдал, хэмжээнээс хэтэрсэн тоглоом, шоглоом үл ойлголцлын шалтгаан болж магад. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар.

Мэлхий

Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс.Од эрхэс энэ өдөр таныг ердийнхөөсөө илүү тайван, төлөв даруу байхыг зөвлөж байна. Энэ нь танд олон зүйлийг дүгнэн, үүссэн нөхцөл байдлыг хянахад туслана. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.

Арслан

Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Чухал асуудал шийдвэрлэх, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарна. Анхаарал болгоомжтой байж хэрэггүй ярианаас зайлсхий. Энэ нь танд ямар ч хэрэггүй бөгөөд зөвхөн уур цухлыг л хүргэнэ.

Охин

Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй долоо хоног байх болно. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд амжилттай байна. Зөв шийдвэр гаргаснаар таны санхүү хөрөнгө мөнгө, гэр бүлийн төсөвийг сайжруулна.

Жинлүүр

Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа арилжаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харилцвал хэрэгтэй мэдээллийг олж авна.  Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Шинэ найз нөхөдтэй болж, таныг тойрон хүрээлэгч сайн найзууд гарч ирнэ. Сэтгэл санаагаа ариусга.

Хилэнц

Ачаалал ихтэй долоо хоног. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наманчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.  Эрүүл мэндийн хувьд хэвийн байх боловч гэнэтийн осол гэмтлээс болгоомжлохыг сануулж байна.

Нум

Ухаарал бясалгалын долоо хоног. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Гэр бүл, ойр дотны хүмүүс тань таны хайр халамжаар дутаж буйг анхаар.

 

Матар

Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыг зоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй. Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчин сэдрэх, амьсгалын замын өвчин тусах, сэтгэл санаа тавгүйтэх магадлалтай. Дулаан хувцаслан халуун хоол унд түлхүү хэрэглэ.

Бумба

Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой.  Энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана.  Гэхдээ амбиц, романтик хүсэл мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад  үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.

Загас

Амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг, хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийн хувьд сайн долоо хоног. Бусдын тавьж байгаа саналыг хүлээж авахын өмнө буруу зөвийг нь сайтар нягталж үзээрэй. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд муу. Долоо хоногийн турш гаднын сөрөг нөлөөнөөс сэрэмжил. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж