Домогт Роналдиньо коронавирусийн халдвар авчээ | News.MN

Домогт Роналдиньо коронавирусийн халдвар авчээ

Домогт Роналдиньо коронавирусийн халдвар авчээ

Домогт Роналдиньо коронавирусийн халдвар авчээ

Цагтаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч явсан, Бразилын домогт тамирчин Роналдиньо шинэ коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 40 настай тэрбээр энэ тухай өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн бөгөөд одоогоор Бело Хоризонте хотод тусгаарлагдаж байгаа аж.

Роналдиньо “Би өчигдрөөс хойш Бело Хоризонтед байна. Энд арга хэмжээнд оролцох гэж ирсэн юм. Шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, халдвар авсан гэдгээ мэдлээ. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, зүгээр байгаа. Удахгүй эргэн уулзъя” хэмээжээ.

2020 он Роналдиньогийн хувьд хүнд өнгөрч байна. Учир нь тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард өөрийн ах Роберто Ассистайгаа хамт хуурамч паспорт ашиглан Парагвай улсын хилээр нэвтэрч шоронд ороод амжсан юм. Ах дүү хоёр шоронд 32 өдөр хоригдож, өнгөрөгч наймдугаар сард суллагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж