Оросын авиа компаниуд төрөөсөө татаас хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

Оросын авиа компаниуд төрөөсөө татаас хүслээ

Оросын авиа компаниуд төрөөсөө татаас хүслээ

Оросын агаарын тээвэрлэгч компаниуд Засгийн газраасаа 50 тэрбум рублийн дэмжлэг хүслээ. COVID-19-ийн цар тахлын улмаас хэд хэдэн салбар хохирол амсаад байгаагийн нэг нь агаарын тээвэр юм.

Хэрвээ олон улсын нислэг бүрэн сэргэхгүй бол энэ аравдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигч тээврийн урсгал хоёр дахин буурах бөгөөд улмаар авиа компаниуд дампуурлын ирмэгт очих болоод байгаа юм. Оросын авиа компаниудын хувьд орлого олдог гол улирал нь дулааны улирал байдаг бөгөөд нэг жилийн хувьд гол улирал нь хөл хорионы дэглэмтэй өнжсөн. Одоогийн нөхцөл байдлаар харахад өвлийн улиралд алдагдсан орлогоо нөхөх ямар ч боломжгүй учраас 2020 оны сүүлийн улиралд 20 тэрбум, 2021 оны эхний улиралд 30 тэрбум рублийн татаас өгч дэмжихийг Засгийн газраасаа хүсч байгаа юм.

Агаарын тээврийг ашиглагчдын ассоциацийн тэргүүн Владимир Тасуны хэлснээр аравдугаар сарын 8-ны өдөр татаас хүссэн албан захидлаа Ерөнхий сайд Михаил Мишустинд явуулсан байна.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж