Ургац хураалт оройтож, гурил импортолж болзошгүй | News.MN

Ургац хураалт оройтож, гурил импортолж болзошгүй

Ургац хураалт оройтож, гурил импортолж болзошгүй

Ургац хураалт оройтож, гурил импортолж болзошгүй

Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар цасан шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаад буй. Энэ сарын 27-31-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр баруун болон говийн аймгуудын нутгаар цас орж эрс хүйтрэх төлөвтэй байна. Нэн ялангуяа тариалангийн бүс нутагт намрын ургац хураалт оройтож, гаднаас гурил импортолж болзошгүй байгаа юм. Энэ онд улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувиар тус тус хангана гэж тооцоолж байсан ч болц гүйцээгүй чанаргүй ургац их байгаа тул хэрэгцээгээ хангаж чадахгүй, гаднаас буудай импортолж авах нөхцөл үүссэн байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны  бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Есдүгээр сард тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо, хур тунадастай байсан нь ургац хураалт хойшлох, цаашлаад төлөвлөж байсан ургац хураалтын чанарт сөргөөр нөлөөлж зарим талбай тэжээл рүү шилжих зэрэг асуудал гарч байна.

Улаанбуудайн хувьд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд тариалалт хийж байгаа. Наймдугаар сарын 25-ны ургац хураалтын урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа. Гэсэн ч ургац хураалтын дараа нь дүнг гаргана. Мэдээж хур тунадасны улмаас төлөвлөсөн балансаас доогуур гарах, улсын хэмжээнд 20 мянга орчим га талбай тэжээл рүү шилжих асуудал гарч байна. Ямартай ч ургац хураалтын дараа нь гурилын хэрэгцээний дүн тодорхой гарна” гэх тайлбар өгч байгаа юм.

Ургац хураалтын талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт 70 хувьтай байгаа үргэлжилж байгаа аж. Мөн төмснөөс бусад хүнсний ногооны ургац хураалт 60 хувьтай буюу дуусах шатандаа байгаа гэнэ. Гэсэн ч намрын ургац хураалт оройтоход энэ жилийн хувьд тариалангийн бүс нутагт хур тунадас их орсны улмаас  болц дутуу, чанаргүй, ургац авах асуудал тулгарч байгаа аж.

Өөрөөр хэлбэл, намрын налгар өдрүүдэд тариалалтын болц гүйцдэг байсан бол энэ жил  тариалангийн бүс нутагт үргэлжилсэн аадар бороо, цасны улмаас ургацын болц дутуу, чанаргүй, ургац авах, зарим нь тэжээл рүү шилжиж буй асуудал гарч байгаа гэнэ. Ургац хураалт оройтоход ганцхан сар үргэлжилсэн аадар бороо нөлөөлөөгүй, олон хүчин зүйл шалтгаалжээ.

Тодруулбал,өнгөрсөн тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц, таримлын соёололтод сөргөөр нөлөөлжээ. Мөн өнгөрсөн зуны гурван сар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, үргэлжилсэн борооны улмаас таримлын болц оройтох, хяруунд өртөх болжээ.  ХХААХҮЯ-ын ургац хураалтын урьдчилсан баланс мэдээгээр мөн дээрх эрсдэлийг тооцож гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх буудайн хэмжээг 20 хувиар бууруулан тооцжээ.

Энэ жил улсын хэмжээнд  нийт 536.6 мянган га-д тариалалт хийсэн байна. Үүнийг задалбал, 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай тариалжээ. Мөн 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалсан байна. ХХААХҮЯ-ны урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэж үзсэн байна. Гурилын балансаар, таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх боломжтой 398.0 мянган тонн буудайн хэмжээг 20 хувь буюу 79.6 мянган тонноор бууруулж тооцжээ. Энэ нь  гурил үйлдвэрлэлд 318.4 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ гэж үзсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 98.33.93.32

Санаатай ийм юм хийгээд байгаам бишүү,дундад зууны үеийн аргаар хавар газар хагалаад үр цацаад орхино, Бурхандаа залбирах нь залбирна,залбирахгүй нь наадам найраа хөөгөөд явчина. Намар бурхан ивээгээд сайн ургац авбал пээдийнэ,бурхан хилэгнэвэл оросоос хэдэн компани давуу эрхтэй гурил буудай оруулж ирнэ. Одоо оросын экспортын будаа түүхэн рекордоо эвдээд үнэ нь гаарч байна,цаана чинь

Avatar

Зочин 2020-10-26 66.181.186.145

Урагшгүй сайдтай юм чинь аргагүй

Avatar

Зочин 2020-10-26 203.91.115.39

Орос хятадаас цацраг идэвхтэй гурил авахаа зогсоо.

Avatar

иргэн 2020-10-26 192.82.71.238

Тариаланчид тариагаа уургуулах гэж химийн бодис \бордоо\ хэрэглэж гурилыг бузарлаж байхад мал бол бэлчээрийн эрүүл эмийн ургамал идэж мах нь эм болдог. Сүүлийн үед Монголчууд малын бэлчээрээс малаа янзалж авахгүй бусдын айлгаж зовоож янзалсан мах идсэнээр элдэв хорт өвчин эмгэгт баригдах болсон гэнэ шүү. Үнэний ортой л байх. Мачдаас татвар авч байхаар тариалнчдаас татвар авдаг байх ёстой. Тэд газрыг хөрсөөр нь эргүүлэн хаяж цөлжилт үүсгэж байгаа гол буруутнууд

Avatar

иргэн 2020-10-26 192.82.71.238

Энэ газар тариалан эрхлэгчид нэг хэсэг шатхууныхан бөөрөлхөж зохион байгуулалттай шатахууны үнийг өөрчилдөг байсан шиг муу арга хэрэглээд байгаам бишүү. х*******н угсаа голдуу бололтой. Улсаас газар сэндийчсэн гэж урамшуулал авна. Тэгээд газрын хөрс эргүүлэ хаяж цөлжилт үүсгэнэ. Тэгчихээд цөлжилтийг мал малчид руу чихэж бэлчээрийн даац хэтэрлээ мал багтахаа байлаа гэж Монголчуудын үндсэн үнэт хөрөнгө болсон малыг ад шоо үзнэ. Тэд лав МАНАН-ийн гар хөл байхаа гэж хөгшчүүл зэвүүрхэж байна.

Avatar

Зочин 2020-10-26 23.106.58.153

Төрөөс авсан зээлээсээ бултах арга юуч тариагүй тэгээд ургаагүй болохоор цасанд дарчихсан гэдэг заль.

Avatar

nnn 2020-10-26 49.0.146.66

dandaa l tsag agaar muu gedeg shuu dee

Avatar

Элдэв Очир 2020-10-26 119.40.103.3

Энэ жилийн цаг агаарын нөхцөл газар тариаланд онц таатай байсан шүү дээ. Тариалалтын технологи чинь орчин үед нийцэхгүй байна. Энэ намар харин ч хур тунадас бага орсон шүү.

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

За ингээд жидүүчдийн, Хүрэлсүхийн нам засгийн үед цагаан гурил нүдний гэм болж үнэ нь талийж өгөх нь дээ, дээр нь бас Xятад руу мах ачиж өөрсдөө бантандаа хөшиглөх улаан юм хомсдоно гэжуугаа

Avatar

Bim 2020-10-26 108.60.189.134

Udii hurtel hurasj l bdg,, odoo huraasan buudai gaar hir ih chanartai gutil hiih bol fo

Avatar

Зочин 2020-10-26 202.21.107.104

Гурилын үнэ нэмэх сенсаци уу.

Avatar

Зочин 2020-10-26 66.181.161.101

За х** а. Гурил үйлдвэрлэгчдийн үнэ нэмэх гэсэн худал мэдээлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж