Бөхчүүд талцаж, цэцэд нь хуралдаж чадсангүй | News.MN

Бөхчүүд талцаж, цэцэд нь хуралдаж чадсангүй

Бөхчүүд талцаж, цэцэд нь хуралдаж чадсангүй

Бөхчүүд талцаж,  цэцэд нь хуралдаж чадсангүй

МҮБХ-ны 2017 оны Их эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний хурал аравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон. Гэвч энэ өдрийн хуралд 26 гишүүн ирж ирц хүрээгүйн улмаас ирцийг бүрдүүлж өчигдөр/2020.10.25/ дахин хуралдахаар хойшлуулсан. Өчигдөр/2020.10.25/ Цэцдийн зөвлөлийн хуралд 14 гишүүн ирж, ирц дахин хүрээгүй тул хуралдсангүй.

Аравдугаар сарын 24-ний хуралд:
1. Х.Баянмөнх дархан аварга
2. А.Сүхбат дархан аварга
3. С.Мөнхбат улсын аварга
4. Б.Гантогтох улсын гарьд
5. Ө.Бат-Орших улсын гарьд
6. Д.Амгаа улсын заан
7. Д.Амгаланбаатар улсын заан
8. О.Одгэрэл улсын заан
9. Г.Ганхуяг улсын харцага
10. Д.Жанчивдорж улсын начин
11. С.Эрхэмбаяр улсын начин
11. Н.Мөнхжаргал улсын начин
12. Ж.Отгонбаяр улсын начин
13. Н.Зоригтбаатар
14. Ү.Хүрэлбаатар
15. Л.Ням
16. Ч.Ганболд
17. Ж.Лхагвасүрэн
18. Г.Жамсран
19. Г.Эрдэнэбаяр
20. В.Даваабаатар
21. Ч.Хүрэлбаатар (Өвөрхангай)
22. Р.Батболд (Архангай)
24. н.Батлав (Дархан) нарын гишүүд ирсэн.

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны хуралд:
1. Х.Баянмөнх дархан аварга
2. Б.Гантогтох улсын гарьд
3. О.Одгэрэл улсын заан
4. С.Эрхэмбаяр улсын начин
5. Н.Мөнхжаргал улсын начин
6. Ж.Отгонбаяр улсын начин
7. Н.Зоригтбаатар
8. Ү.Хүрэлбаатар
9. Л.Ням
10. Ч.Ганболд
11. Ж.Лхагвасүрэн
12. Г.Эрдэнэбаяр
13. В.Даваабаатар
14. Р.Батболд нарын 14 гишүүн ирсэн байна.

Одоо ид барилдаж буй бөхчүүдийн хувьд өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, допингийн талаар хэлэлцсэн аж. Тэдний дунд допингийг хүлээн зөвшөөрөх талаар ярьж буй нэг хэсэг байгаа бол үүнтэй хатуу тэмцэж, допинг хэрэглэсэн гэх 38 бөхийн нэрсийг ил болгохыг шаардаж буй нэг хэсэг бий гэнэ.

Үйл явдлыг эргэн сануулвал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд АТГ-аас "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд таван болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцийг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана" гэж мэдээлсэн. Энэхүү мэдэгдлээс удалгүй допингийн шинжилгээнд бүдэрсэн 38 бөх бий гэж мэдэгдсэн юм.

Энэхүү 38 бөхийн мэдээлэлтэй холбогдуулан одоо ид барилдаж буй бөхчүүд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МҮБХ-ны удирдлага, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Их Эе хурлыг яаралтай зохион байгуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч шаардлага хүргүүлсэн бөхчүүд нь Цэцдийн зөвлөлийн хуралдаа оролцсонгүй дахин хойшилж байна. Тэрхүү шаардлагыг дэмжиж 262 бөх гарын үсгээ зурсан бөгөөд үүний 63 нь улсын цолтой, 183 нь аймгийн цолтой, 16 нь сумын цолтой бөхчүүд байв.

Цэцдийн зөвлөлийн хурал хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сарын 24-ний хуралдаж байжээ.

Өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлууд бүгд тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, хүчингүй болж байжээ. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлыг шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хойшлуулж байсан бол саяхан зохион байгуулагдсан Цэцдийн зөвлөлийн хуралд одоо ид барилдаж буй бөхчүүд хангалттай оролцоогүй, мөн гишүүдийн ирц бүрэлдээгүй гэж нэр бүхий бөхчүүд ажлын хэсэгт хандсан учир дахин хуралдуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гурав дахь удаагаа товлогдсон Цэцдийн зөвлөлийн хурлын ирц дахин бүрдсэнгүй. Удахгүй Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гарган, дараагийн Цэцдийн зөвлөлийн хурлын товыг гаргах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-26 202.126.89.200

Хамгийн муухай хэл амтай, атаа жөтөөтэй, мэдлэг боловсролгүй юмнууд бол энэ бөх нэртэй бөөн махнууд.. Бөөн шунал, бөөн хорсол, бөөн завхайрал.Заваан юмнууд

Avatar

АГВААН САМДАНГИЙН СҮХБАТ. 2020-10-26 202.179.25.235

УЛСТӨР УЛААН МӨНГӨ АРХИ ХҮҮХЭН ДОПИНГИД СҮНСЭЭ ХУДАЛЧИХСАН СҮХБАТ МЭТИЙН НОВШИЙН ШААРНУУД МОНГОЛ БӨХӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ШД. ТЭР ЧИГТЭЭ УЛСТӨРЧИДИЙН ХАЯА ХАТАВЧИНД АМЬДАРЧИХ Л ДАА. МОНГОЛ БӨХ ЧАМД БҮХ ЗҮЙЛИЙГ ӨГЦӨН. ЧИ ХАРИН АРД ОЛНЫ ИТГЭЛИЙГ ДЭВСЭЖ ДЭВСЛЭН БАЙЖ УЛСТӨРД ОРЖ МОНГОЛ БӨХӨӨ ХАЯСАН. ОДОО ЮҮ ХЭРЭГТЭЙ ВЭ.

Avatar

Зочин 2020-10-26 150.129.142.53

Бөхчүүд асуудлаа шийдэж чадахгүй хэтэрхий талцана. Хөндлөнгийн Нямдорж, Данзан шиг хүмүүс гарах гарцыг олно

Avatar

n**** 2020-10-26 66.181.161.30

Baasnii xyydiinyyd tarxinii bulchingaa xogjyylexed anxaarmaar yum. Xamag buzar bulai yyrlesen byleg xymyys gej niigem xyleej avdag bolood udaj baina

Avatar

Хохь чинь 2020-10-26 66.27.107.106

Та нар өөрсдөө бөхчүүдийг Ерөнхийлөгч, сайд, УБ хотын даргаар сонгоод байхаар эд нар гаарч даврах нь аргагүй

Avatar

Зочин 2020-10-26 66.27.107.106

Цувдайнуудыг үзэхээ л больчих

Avatar

/*-*/ 2020-10-26 49.0.212.165

Цувдай толгойнуудыг татан буулга

Avatar

Zol 2020-10-26 66.181.188.244

Barildaj chadahgui yumnuudiig hen uzej hundeldegiin buhiin urguug no nuraaval taarna…

Avatar

zochin 2020-10-26 66.181.190.218

odoo tur zasag oroltsoh tsag ni boljee, undesnii ayulgui baidliin zuvlul ch oroltsood shiidveree gargaad yavj bolno shd

Avatar

нахуй 2020-10-26 66.181.161.89

Тараа сэвснүүдийг.

Avatar

Зочин 2020-10-26 202.55.191.130

Baasnii guzeenuudiig bugdiig ni huuguud garga. Ard tumnii munguur Buhiin/buzriin urguu bosgoson yum ard tumend butsaaj ug uursduu zailtsgaa

Avatar

Зочин 2020-10-26 202.179.24.25

Үндэсний бөхийн холбоог бүр тараачихвал яасан юм бэ? Эсвэл тэр допингийн хэрэглээг бүрмөсөн зөвшөөрчих хэрэгтэй юм биш үү? Тэгээд спорт гэдгийг бүр хог дээр гаргаж хаях хэрэгтэй. Улс, нийгмийн хөгжилд ямар ч ач холбогдолгүй хэдэн зэрлэг хүмүүсийн холбоо болсон газар шүү дээ. Одоо бүр допинг хэрэглэчихээд дараа жилийнхээ наадамд ичихгүй зодоглоно гээд салбар хорооны шийдвэр гарсан явж байна шүү дээ? Юу гэж ойлгох вэ?

Avatar

Зочин 2020-10-26 59.153.114.51

ЯАХ ГЭЭД БАЙГАА НОВШНУУД ВЭ ХОЛБООГ НЬ ТАТАН БУУЛГААД ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛ. АЙМАГ ДҮҮРГЭЭС БӨХЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗАСУУЛ ОРОЛЦУУЛЖ ХУРАЛДААД УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН ТЭРГҮҮНИЙГ НЬ ЕРДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР БАТАЛ

Avatar

bat 2020-10-26 192.82.65.182

ene mongol boh gedeg yumiig ulsiin hemjeend tavidagaa bolimoor bna.zugeer l sportiin neg torol bolgoh heregtei.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.65.224

бахин холбоо увсын холбоо болцийн му хаашаа юм. дандаа увсууд бна.

Avatar

ард 2020-10-26 203.91.115.247

энэ зөнөг үхээсэй

Avatar

зочин 2020-10-26 66.181.161.98

Баянмөнх буй цаг дор энэ асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Хөөрхий Мөөеө аваргаас хойш бүр ч гаарсан. Одоо түүний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй

Avatar

зочин 2020-10-26 202.126.90.160

бөхийн өргөөг улсын мэдэлд буюу нийслэлийн ыиеийн тамир спортын байгуулагад өгчих. Тэгвэл Баянмөнх , Сүхбат мэт нь энэ холбоог үймүүлэхээ больчихно.

Avatar

зочин 2020-10-26 202.126.90.160

баянмөнх, сүхбат тэгргүүтэй Увсын голдуу нөхдүүд цуглаж хуйвалдан, бөхийн холбоог, бөхийн өргөөг авах гэж улайраад байгаа юм байна ш дээ. энэ ирц шиг юмыг нь хар даа.

Avatar

Бид Монголчууд 2020-10-26 59.153.84.139

Үнэхээр тэнэгүүд юм аа. Хөлс хулмас үнэртүүлэхээс өөр юм сэтгэдэггүй юм уу. Нэг их худлаа цэцэрхэж тэнэгтэхээс өөр чадах юм байна уу. Бас их хурлын гишүүн, сайд дарга, баян компаний захирал болохыг мөрөөдсөн тэнэгүүд. Их зантай, түрэмгий, шуналтай гэж яанаа

Avatar

Зочин 2020-10-26 203.91.119.42

энэ нэг бөх гэж мэдрэл юмаа болих хэрэгтэй нийгэмд ямарч хэрэггүй хэдэн юмнууд

Avatar

зачин 2020-10-26 202.131.242.254

ЭНЭ л******д ЯАХ ИЙХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ. МУУСАЙН ЛУЙВАРЧИД

Avatar

ЗОЧИН 2020-10-26 202.126.89.236

БӨХЧҮҮД Ч ХӨРӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ ӨГӨХӨӨС БУЦХАА БОЛЬЖ ДЭЭ !!! ГОЛ ҮЙМҮҮЛЭГЧ НЬ БАЯНМӨНХ , СҮХБАТ !!!

Avatar

Зочин 2020-10-26 43.228.131.45

Бөхийн өргөөг улсын мэдэлд авах нь зүйтэй. Биеийн тамир спортын улсын байгууллага болгох хэрэгтэй.

Avatar

хуушуурчин 2020-10-26 66.181.166.196

Тэнэгүүдийг ингээд яриад бичээд байхаар бүүр хөөрцөглөөд, хүнээ байгаад байгаа юм биш үү, энэ бөх гээч юмыг зүгээр л тоохгүй хаячих хэрэгтэй, өөрсдөө учраа олбол зол нь олж чадахгүй бол хохь нь тэгээд бүрмөсөн устана биз

Avatar

Зочин 2020-10-26 202.21.110.38

Наад холбоог нь татан буулгаад бөхийн өргөөг биеийн тамир. спортын хороон шилжүүлчих.

Avatar

Зочин 2020-10-26 43.228.129.119

муу ,муухайгаа дуудалцан , бөхчүүдийн төрсөн нутгийн ард түмэнийг нэг муу нэртэй хэрүүлч бөх гэдэг пээдгэрээс болж муу хэлэх хэрэггүй. Энэ хэмжээ хязгаараа даваад жирийн ард түмэнийг оршин сууж буй өвөг дээдсийн нутаг устайн доромжилохоо больцгоо. Үндэсний бөхийн амжилт гэдэг чинь хувь хүнийх баймаар юм, тэгтэл тэр нутгийн ард түмэнтэйн холбож доромжилохоо больцгоо. Нутаг ороныхоо нэр хүндийг сэргээлгэхээр хуулийн байгуулагад хандаж хохирол нөхүүлмээр.

Avatar

zochin 2020-10-26 43.228.129.119

Хаад ноёдын зугаа байсан болохоос харц ардын наадам байгаагүй. Иймд Ерөнхийлөгчийн зарилгаар цол чимэг олгодог буруу сумочид допин хэрэглэж болдог гээд байгаа үнэн боловуу ,тийм бол нийтэд нь хэрэглүүлээд спортын ангилалаас хасаад хаячих нь зөв бишүү. уламжлалт зан заншил, соёл гээд байдаг тийм нандин зүйл Монгол бөхөд алга байна. Ах захаа хүндэлдэгүй, өөрсдийгөө томд бодчихсон, ихэнх нь арга чаргаар цолонд хүрчихээд гайхамшиг юм яриад байдаг, бие биенээ нутуаг усаараа талцалж

Avatar

Зочин 2020-10-26 202.131.247.75

Монгол бөх улам л жудаггүй, цадиггүй болоод байх юм. Бөхөө дээдэлдэг ард түмэн гээд энэ хэдэн нөхдүүдийг битгий онгироогоод байгаачээ таминь ээ

Avatar

ХЭХЭ 2020-10-26 192.82.71.121

Бөхийн холбоо гэж новшийн байгууллагыг тарааж ойрын 20 жилдээ холбоо байгуулахыг нь хоригло

Avatar

Зочин 2020-10-26 103.212.119.132

Халхын ариун дэвжээнээс хазгай хэлтнүүдийг зайлуулвал шударга ёс тогтоно.

Avatar

ard tumen 2020-10-26 142.114.11.179

Эд хэзээ ч хуралдаж мэдэхгүй юм байна. Хурал хийх протокол хөтлөх гээд 3 жилийн сургалтанд хамруул.

Avatar

ard tumen 2020-10-26 142.114.11.179

Өргөөг улс ав !!! Өөр гарцгүй, маргаантай маргаангүй бүгдийг нь улс ав, Социализмд хэзээ ийм муухай хэрүүл маргаан байлаа.

Avatar

Зочин 2020-10-26 192.82.77.37

Энэ хөлс баас үнэртүүлсэн хүн хогнуудыг тоохоо л байчих л даа. Хэнд хамаатай юм.

Avatar

Зочин 2020-10-26 202.126.92.99

Энэ бөх гэх нөхдүүд ард түмний хайр ивээлийг үнэхээр даахаа байж дээ

Avatar

Badarch ah ni 2020-10-26 192.82.73.141

Uwsin talinh irchihsen bna he he

Avatar

БиМонголХүн 2020-10-26 192.82.64.208

Увс аймгийн харьяат дархан аварга гэх хар Баянмөнх гэгч хятад угсааны бөх байгаа цагт хэзээ ч Монгол бөх маань хошин шог шиг хэвээрээ байх болно! Монгол бөхийн будилаан болсон Хятадын Баянмөнх гэгч энэ нөхөр хурдан үхэж далд ороосой билээ!!!

Avatar

Кирилл 2020-10-26 66.181.188.87

аль хэдийн үхчихээд Увс хүмүүс хөшөөгий нь босогчихсон биз дээ. Наад чинь хуурамч Баянмөнх шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-26 202.179.21.236

Hujaa-n erliizuud zailtsgaa!!s!!!!!!!!! Hujaa Boldbaatar metee shuteed zailtsgaa!!!

Avatar

Зочин 2020-10-26 192.82.66.181

БАЯНМӨНХ АВАРГА ШИГ ХЯТАД БАЙДАГ БОЛ БҮХ ХЯТДУУД МОНГОЛ ЮМ БОЛ УУ ККККК ТА НАР МИНЬ БАЛАЙ ЮМ БИЧИХЭЭ БОЛИО

Avatar

йх 2020-10-26 103.11.195.34

Допинг хэрэглэсэ бөхчүүд наадмын дэвжээнд хэзээ ч бүү гар. Та хэдэн тэнэг ёс зүйгүй допингчдийг алийг нь харахыг хүсэхгүй байна.

Avatar

Зочин 2020-10-26 122.201.22.95

Магалжав Доржсамбуу нар хуралдаа ирээч. Удирдах хүн нуруутай байвал ажил явна. Санал зөрсөн гээд ажлаа хийхгүй байж болохгүй.

Avatar

Иргэн 2020-10-26 192.82.75.214

Бөхийн өргөөг улсад авах нь зүйтэй. Иргэдийн хандиваар боссон энэ барилгыг хандивынх нь хэмжээгээр хувьцаа болгоод эзэнтэй болго. Эс бөгөөс эзэн суух гэсэн зодоонд иргэд хохирсоор байх бололтой.

Avatar

Бөхийн хорхойтон 2020-10-26 103.26.193.12

Тухайн үедээ иргэд,албан байгууллага,компани,хувь хүмүүсээс хандив цуглуулаад дуусах үед нь дутсан хөрөнгийг улсын төсвөөс гаргаж ашиглалтанд оруулж байсан шүү…Тэгэхээр хамгийн шударга зам бол эдгээр хөрөнгө оруулагчдад нь хувьцаа олгох хэлбэрээр хувьцаат компани болгож биржээр нээлттэй хувьцааг нь арилжаалах явдал юм. Мөн тэр үедээ бөхийн холбоог байгуулж менежментийг хийсэн хүмүүст тодорхой хувийг нь хуулийн дагуу өгөөд нээлттэй хувьцаат компани болгочих.Ингээд л хэрүүл маргаан дуусна.

Avatar

Бөхийн хорхойтон 2020-10-26 103.26.193.12

1 минутын өмнө 103.26.193.12

Тухайн үедээ иргэд,албан байгууллага,компани,хувь хүмүүсээс хандив цуглуулаад дуусах үед нь дутсан хөрөнгийг улсын төсвөөс гаргаж ашиглалтанд оруулж байсан шүү…Тэгэхээр хамгийн шударга зам бол эдгээр хөрөнгө оруулагчдад нь хувьцаа олгох хэлбэрээр хувьцаат компани болгож биржээр хувьцааг нь нээлттэй арилжаалах явдал юм. Мөн тэр үедээ бөхийн холбоог байгуулж менежментийг хийсэн хүмүүст тодорхой хувийг нь хуулийн дагуу өгөөд нээлттэй хувьцаат компани болгочих.

Avatar

Зочин 2020-10-26 203.23.199.2

ингэж талцсаар үзэгчгүй болох вий дээ

Avatar

Зочин 2020-10-26 192.82.78.96

Эд нарыг узэж яадгийн, юугаа булаацалддаг юм болоо?

Avatar

Бөх сонирхогч 2020-10-26 66.181.169.116

Монгол бөхчүүдийн жудаг, гүндүүгүй шударга зан хааччихсан юм бол оо? Допинг хэрэглэх сонирхолтой, нутаг, нугын үзэлтэй ямар хачин амьтас вэ? Холбоогоо ч байгуулж чадахгүй байгаа нь тэд бас албан тушаалд сонирхолтой, хор найруулж цол болон бусад зүйлийг шударга бус аргаар хийх хүсэлтэй байгаагийн илрэл биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж